Мэдээ

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ

Монгол Улсын ерөнхийсайдын 2020

оны 39 дүгээр захирамж:

"Биеийн тамир,спортын улсын хорооны

үйл ажиллагааны стратеги, зохион

байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн

хөтөлбөр"-ийн 2.2 дахь хэсэг

 

 

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ

Биеийн тамир, спортын салбарын хууль тогтоомжийн төсөл, хөгжлийн бодлого, төлөвлөлтийг боловсруулах, хэрэгжүүлэх, статистик мэдээлэлд дүн шинжилгээ хийх үйл ажиллагааг цахимжуулах, нэгдсэн удирдлагаар хангах;

  • Хүн амд эрүүл аж төрөх зан үйлийг хэвшүүлэх, иргэний бие бялдрын түвшнийг сайжруулах зорилгоор идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэхийг насан туршийн боловсрол болгон хөгжүүлэх, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах;
  • Спортын сургалт дасгалжуулалт, спортын анагаах ухааны үйл ажиллагаанд шинжлэх ухааны дэвшилтэт технологи, инновацыг нэвтрүүлэх, тамирчдын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хүний нөөцийг сайжруулах;
  • Биеийн тамир, спортын салбарын удирдлагын манлайллыг хангах, төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын чадавхыг сайжруулах, байгууллагын соёл төлөвшүүлэх, сайн засаглалыг бэхжүүлэх, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх;
  • Биеийн тамир, спортын салбарын санхүү, эдийн засгийн нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэх, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн багцыг төлөвлөх, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн бодлогыг төлөвлөх, төсөв, санхүүгийн гүйцэтгэлийг удирдах, зохицуулалтаар хангах, хэрэгжүүлэх;
  • Биеийн тамир, спортын салбарын болон төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагааны дотоод аудит, хяналт-шинжилгээ, үнэлгээг чанаржуулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах хяналтыг хяналт-шинжилгээ, тандалт, судалгаа хийх хэлбэрээр хэрэгжүүлэх;


Мэдээллийн эх сурвалжМонгол Улсын Ерөнхийсайдын 2020 оны 39 дүгээр захирамж

 

Мэдээллийн талаар  холбогдох ажилтан:Тогтоол шийдвэрийн биелэлт, хяналт-шинжилгээ, үнэлгээний асуудал хариуцсан мэргэжилтэн М.Ариун-Эрдэнэ,

Холбоо барих дугаар: 95362008

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.