Мэдээ

Орхон аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, спортын хэлтсийн даргын мэндчилгээ

Орхон аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, спортын хэлтсийн даргын мэндчилгээ
ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ

    Орхон аймгийн Биеийн тамир, спортын газрын албан ёсны цахим хуудсанд зочлон ирж буй үе үеийн тамирчид, дасгалжуулагчид, спортсонирхогчид болон Эрдэнэт хотын нийт иргэд та бүхэндээ энэ өдрийн мэндчилгээг дэвшүүлж, гүн талархал илэрхийлье.

Манай байгууллага нь орон нутгийн хэмжээнднийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, спортын залгамж халааг бэлтгэх болон тив, дэлхий, олимпын тамирчдыг төрүүлэх эрхэм зорилгыг тээж ажилладаг. Бид энэхүү цахим хуудсаараа дамжуулан: Байгууллагынхаа үйл ажиллагааг иргэдэд ил тод, нээлттэй хүргэх, орон нутагт зохиогдож буй тэмцээн, уралдааны мэдээллийг цаг алдалгүй түгээх, иргэдэд зориулсан эрүүл мэндийн дасгал хөдөлгөөний зөвлөмжийг хуваалцахыг зорьдог. Спорт бол эрүүл мэнд, эв нэгдэл, тэвчээр хатуужил, амжилтын үндэс юм. Эрдэнэт хотынхоо иргэн бүрийг дасгал хөдөлгөөнийг өдөр тутмын амьдралынхаа хэвшил болгож, эрүүл чийрэг, спортлог амьдрахыг уриалж байна.

Манай үүд хаалга, хамтын ажиллагаа та бүхэнд үргэлж нээлттэй байх болно.

Эрүүл биед саруул ухаан оршино.

Хүндэтгэсэн:Орхон аймгийн биеийн тамир, спортын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, спортын хэлтсийн дарга 

Эрдэнээгийн Лхамсүрэнбаатар

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.