“Эрдэнэт хүүхэд хөгжил” уриан дор зохион байгуулагдсан Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах баярын өдөр хүүхэд багачуудын дунд үндэсний бөх, унадаг дугуй, сагсан бөмбөгийн 3x3 төрлийн тэмцээн, уралдаанд нийт 1030 хүүхдийг оролцуулан зохион байгууллаа.
Баярын нээлтийн арга хэмжээнд олон улсын хэмжээний мастер Б.Хосхөлөг дасгалжуулагчтай "Ирээдүйн-Одод" сургуулийн олимпийн таеквондогийн өсвөрийн шигшээ баг, Спортын мастер Ц.Болдбаатар дасгалжуулагчтай хөл бөмбөгийн U13 насны охидын шигшээ баг, Спортын мастер Л.Эрдэнэбаяр, О.Отгонжаргал дасгалжуулагчтай сагсан бөмбөгийн өсвөрийн шигшээ баг, олон улсын хэмжээний мастер Ч.Марал-Эрдэнэ дасгалжуулагчтай жүдо бөхийн өсвөрийн шигшээ багуудын нийт 80 өсвөрийн тамирчин хүүхэд багачууд, үе тэнгийхэндээ үзүүлэх тоглолтоор бэлэг барьлаа.
Баярын өдөр үндэсний бөх, унадаг дугуй,сагсан бөмбөгийн 3x3 төрлөөр тэмцээн уралдааныг амжилттай зохион байгуулсанаас:
-Үндэсний бөхийн өсвөр үеийн барилдааныг 2024.06.01-ний өдөр Эрдэнэт спорт амралтын хүрээлэнд 4-насны ангиллаар зохион байгууллаа.Барилдаанд өсвөрийн 64 бөх зодоглосоноос:
-16-17 насны ангилалд
3-р сургууль, Баян-өндөрийн хүчтэн дэвжээний бөх М.Нямгэрэлтбаяр түрүүлж, 1-р сургууль, Баян-өндөрийн хүчтэн дэвжээний бөх Б.Саранцогт үзүүрлэж, 17-р сургууль, Баян-өндөрийн хүчтэн дэвжээний бөх Ч.Мөнхнасан, 14-р сургууль, Баян-өндөрийн хүчтэн дэвжээний бөх А.Дүгэрсүрэн нар шөвгөрлөө.
-15-14 насны ангилалд
1-р сургуулийн бөх Ч.Элбэгсайхан түрүүлж, 4-р сургууль, Баян-өндөрийн хүчтэн дэвжээний бөх Д.Ганбаатар үзүүрлэж, 4-р сургууль, Баян-өндөрийн хүчтэн дэвжээний бөх Б.Цогбадрах, Ирээдүйн одод сургуулийн бөх М.Амармэнд нар шөвгөрлөө.
-13-12 насны ангилалд
Ирээдүйн одод сургуулийн бөх Н.Эрхэмбаяр түрүүлж, 14-р сургууль, Баян-өндөрийн хүчтэн дэвжээний бөх Х.Отгонсүх үзүүрлэж, 16-р сургууль, Баян-өндөрийн хүчтэн дэвжээний бөх Б.Ням-Очир, 13-р сургууль, Баян-өндөрийн хүчтэн дэвжээний бөх М.Дэлгэрсайхан нар шөвгөрлөө.
- 11-10 насны ангилалд
5-р сургууль, Баян-өндөрийн хүчтэн дэвжээний бөх Г.Ган-Од түрүүлж, 2-р сургууль, Баян-өндөрийн хүчтэн дэвжээний бөх Ү.Тэнгэр үзүүрлэж, 20-р сургуулийн бөх дэвжээний бөх Б.Хаш-Эрдэнэ, Жаргалант сургуулийн бөх Ч.Жавхлантөгс нар шөвгөрлөө.
-Унадаг дугуйн тэмцээнийг ''Ирээдүйн дугуйчид'' унадаг дугуйн тэмцээнийг 4-13 насны хүүхдүүдийн дунд зохион байгуулагдаж 5 насны ангилалд 110 дугуйчин хүүхэд уралдлаа.мөн тухайн тэмцээнд 10-11 насны эрэгтэй ,ангилалд 34 тамирчин 11-13 насны эрэгтэй ангилалд 28 тамирчин бүртгүүлж хамгийн олон тамирчин оролцож 8 тамирчинтай хэсгийн уралдаан хийж пиналын шалгарсан тамирчидын дундаас түрүү тамирчидыг тодруулсан онцлогтой боллоо .
-Сагсан бөмбөгийн 3x3 төрлөөр тэмцээнийг Монгол Улсын ерөнхий сайд асан А.Амарын нэрэмжит талбай, Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэнд 13-14, 15-16,17-18 насны ангиллаар /охид, хөвгүүд/ 156 багийн 624 хүүхдүүдийг оролцуулан зохион байгууллаа. Тэмцээнд эхний 4-н байранд шалгарсан тамирчидыг аймгийн ЗДТГ-н Нийгмийн бодлогын хэлтэс, Биеийн тамир спортын газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас өргөмжлөл, бэлэгээр шагнаж урамшууллаа. Мөн шалгарсан баг тамирчидыг “Сүү” ХХК-иас гарын бэлэг, 80,0-120,0 мянган төгрөгийн мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа. Мөн сагсан бөмбөгийн “Алтан цаг” клуб хамтран ажиллаж “Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэн”-д хүүхэд багачуудын дунд сагсан бөмбөгийн зуны сургалтад хөнгөлөлттэй үнээр суралцах эрхийн бичигт уралдааныг 100 гаруй хүүхдийг оролцуулан амжилттай зохион байгууллаа.
Сагсан бөмбөгийн тэмцээнийг хамтран зохион байгуулсан аймгийн ЗДТГ-н Нийгмийн бодлогын хэлтэс, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-н Спорт цогцолбор, Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэн, сагсан бөмбөгийн “Алтан цаг” клуб, “Сүү” ХХК-иудын удирдлага, ажилтан албан хаагчдад ажил, амьдралын амжилтыг хүсэж “Талархал” илэрхийлье.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.