Мэдээ

Орхон аймгийн "2024 оны Төрийн байгууллагуудын волейболын аварга шалгаруулах тэмцээн"-ийг амжилттай зохион байгууллаа.

Орхон аймгийн "2024 оны Төрийн байгууллагуудын волейболын аварга шалгаруулах тэмцээн"-ийг амжилттай зохион байгууллаа.
Мэдээ
Уламжлал болсон Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын нэрэмжит "2024 оны Төрийн байгууллагуудын волейболын аварга шалгаруулах тэмцээн"-ийг амжилттай зохион байгууллаа.
Тэмцээнд 35 байгууллагын эрэгтэй, эмэгтэй 45 багийн 360 тамирчин оролцож, хурд хүч авхаалж самбаагаа сорьж, аваргуудаа тодрууллаа. Энэ удаад төрийн тусгай болон эрчим хүчний байгууллагууд “А”, төрийн захиргаа болон орон нутгийн өмчит байгууллагууд “Б” зэрэглэлд хуваагдан өрсөлдсөн юм.
🏆🏆🏆“Б” зэрэглэлийн тэмцээний нийлбэр дүнгээр "Баян-Өндөр сумын ЗДТГ"-ын баг шалгарч шилжин явах цомоор;
🏆🏆🏆“А” зэрэглэлийн тэмцээний нийлбэр дүнгээр "Эрдэнэтийн дулааны цахилгааны станц" ТӨХК-ийн баг шалгарч шилжин явах цомын эзэд боллоо.
Б зэрэглэлийн тэмцээнд
Эмэгтэй төрөлд:
🥇🥇🥇1-р байрыг Ц.Наран-Эрдэнэ даргатай, Б.Ариундэлгэр багийн ахлагчтай "Бүсийн оношилгоо эмчилгээний төв"-ийн баг тамирчид;
🥈🥈🥈2-р байрыг Б.Баасансүрэн даргатай, н.Ариунтөгс багийн ахлагчтай Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газартай баг тамирчид;
🥉🥉🥉3-р байрыг Ц.Мөнхцэцэг даргатай, А.Хонгорзул багийн ахлагчтай Эрүүл мэндийн газрын баг тамирчид;
Эрэгтэй төрөлд:
🥇🥇🥇1-р байрыг Б.Майдармаа даргатай, О.Амгаланбаатар ахлагчтай, Орхон аймаг дахь Гаалийн газар, Төрийн аудитын газар, Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны хамтарсан баг тамирчид;
🥈🥈🥈2-р байрыг Б.Баасансүрэн даргатай О.Эрдэнэбулган ахлагчтай, Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын баг тамирчид;
🥉🥉🥉3-р байрыг Д.Мөнхбат даргатай, Л.Галсансайнхувьт багийн ахлагчтай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Аймгийн Засаг даргын Тамгын газар, Орон нутгийн өмчийн газрын хамтарсан баг тамирчид;
🏅🏅🏅Шилдэг эмэгтэй тоглогчоор Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн багийн тамирчин Б.Ариундэлгэр;
Шилдэг эрэгтэй тоглогчоор Орхон аймаг дахь Гаалийн газрын тамирчин Н.Төгөлдөр тус тус шалгарч цом, мөнгөн шагналаар;
А зэрэглэлийн тэмцээнд
Эмэгтэй төрөлд:
🥇🥇🥇1-р байрыг В.Адьяа захиралтай, Г.Отгонжаргал багийн ахлагчтай "Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ" төрийн өмчит хувьцаат компанийн баг тамирчид;
🥈🥈🥈2-р байрыг Г.Ганбаатар даргатай Б.Анхзул багийн ахлагчтай Онцгой байдлын газрын баг тамирчид;
🥉🥉🥉3-р байрыг Б.Бат-Эрдэнэ захиралтай Ц.Цэрэндулам багийн ахлагчтай "Эрдэнэтийн дулааны цахилгаан станц" төрийн өмчит хувьцаат компанийн баг тамирчид;
Эрэгтэй төрөлд:
🥇🥇🥇1-р байрыг Б.Бат-Эрдэнэ захиралтай, Л.Анхбат багийн ахлагчтай "Эрдэнэтийн дулааны цахилгаан станц" төрийн өмчит хувьцаат компанийн баг тамирчид;
🥈🥈🥈2-р байрыг Д.Бүүвэйбаатар захиралтай, н.Галбадрах багийн ахлагчтай "Эрдэнэт Ус" ДТС-ОНӨХК-н баг тамирчид;
🥉🥉🥉3-р байрыг Г.Ганбаатар даргатай, н.Содномдорж багийн ахлагчтай Онцгой байдлын газрын баг тамирчид;
🏅🏅🏅Шилдэг эмэгтэй тоглогчоор "Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-н тамирчин Э.Пүрэвжаргал,
Шилдэг эрэгтэй тоглогчоор "Эрдэнэтийн дулааны цахилгаан станц" ТӨХК-н тамирчин Л.Анхбат нар тус тус шалгарч цом, мөнгөн шагналаар шагнагдлаа.
Тэмцээнд баг тамирчдынхаа бэлтгэлийг хангуулж оролцуулсан байгууллагын удирдлагууд, ажилтан, албан хаагчдад ажлын амжилт хүсье.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.