Мэдээ

Орхон аймгийн Баян-Өндөр сумын 30 жилийн ойн хүрээнд Шагайн харвааны хаврын нээлт “ЭНХ МЭНДИЙН ХАРВАА” тэмцээний ГОЦ мэргэдүүд шалгарлаа.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын 30 жилийн ойн хүрээнд Шагайн харвааны хаврын нээлт “ЭНХ МЭНДИЙН ХАРВАА” тэмцээний ГОЦ мэргэдүүд шалгарлаа.
Дотоод

Орхон аймгийн Баян-Өндөр сумын 30 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй хаврын нээлт “ЭНХ МЭНДИЙН ХАРВАА” тэмцээн 2024 оны 02 сарын 25-ны өдөр Баян-Өндөр сумын спорт зааланд амжилттай зохион байгуулагдлаа.

Тус тэмцээний ганцаарчилсан төрөлд:
1-р байр Б. Батбаатар-МУҮДМ
2-р байр Т. Отгонбаатар-МУГМ
3-р байр Ш. Буджав- МУХМ
Багийн төрөлд:
1-р байр З.Энхбаяр ахлагчтай "Баярт чанар" баг
2-р байр Ж.Төгсжаргал ахлагчтай "Дархан найзууд" баг
3-р байр Б.Бямбабаатар ахлагчтай "Эрдэнэт" баг тус тус шалгарлаа.

Орхон аймгийн шагайн холбооны тэргүүн Баян-Өндөр сумын Засаг дарга Б.Баасансүрэн шагналыг гардууллаа.

Тэмцээнийг зохион байгуулсан "Орхон аймгийн Шагай холбоо" ТББ, Баян-Өндөр сумын ЗДТГ-н удирдлагууд болон баг тамирчдад талархал илэрхийлье.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.