Мэдээ

Биеийн тамир, спортын газар нь 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөгөө аймгийн Засаг даргын орлогч М.Түмэнжаргалаар батлууллаа.

 Биеийн тамир, спортын газар нь 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөгөө аймгийн Засаг даргын орлогч М.Түмэнжаргалаар батлууллаа.
Дотоод

Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн зорилт, Орхон аймгийг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө зэрэг бодлогын баримт бичгүүдийн 2024 оны зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Биеийн тамир, спортын газрын 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө нь стратегийн 8 зорилтын хүрээнд 64 арга хэмжээг хэрэгжүүлэхээр батлагдлаа. 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд хэрэгжүүлэх арга хэмжээнүүдээс дурьдвал:

-"Монгол Улсад орчин цагийн Биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн түүхт ой"-г тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотойгоор Орхон аймгийн хэмжээнд  биеийн тамир, спортын уралдаан, тэмцээн, өдөрлөгийн 100 арга хэмжээг зохион байгуулж түүхт ойг тэмдэглэнэ.

-Аймгийн хүн амын бие бялдарыг чийрэгжүүлэх зорилтын хүрээнд "Хичээллэе-Өрнүүлье-Хэвшье" аяны хүрээнд ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын дунд 2 дахь жилдээ "Нэг анги-Нэг өглөө"өглөөний дасгал, Баян-Өндөр, Жаргалант сумын иргэдийн дунд "Эртэч Эрдэнэтчүүд" өглөөний дасгал, хүн амын дунд бие бялдрын түвшин тогтоох сорил, нийтийг хамарсан алхалт, "Эрдэнэт марафон-2024" гүйлтийн тэмцээн, төрийн албан хаагчдын дунд "Цасны баяр" арга хэмжээ, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие бялдрыг чийрэгжүүлж,тэмцээн уралдаан зохион байгуулах зэргээр биеийн тамир, чийрэгжилтийн үйл ажиллагаанд 40,621 иргэнийг хамруулж ажиллана.

-Спортын сургалт дасгалжуулалтын үйл ажиллагааг сайжруулах зорилтын хүрээнд аймгийн Засаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ багийг спортын 16 төрлөөр хичээллүүлж, шигшээ багт хичээллэх өсвөрийн тамирчдын тоог 14-өөр нэмэгдүүлэн 196 тамирчинтай болно. Мөн өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн насны ангиллаар спортын 16 төрлөөр 34 удаагийн тэмцээн, Баян-Өндөр, Жаргалант сумын багуудын дунд "Иргэдийн спортын наадам"-ыг үндэсний болон багийн спортын 8 төрлөөр, Таеквондогийн бага насны улсын аварга шалгаруулах тэмцээн, Чөлөөт бөхийн U17 насны улсын аварга шалгаруулах тэмцээн, Монгол Улсын гавьяат тамирчин, жүдо бөхийн олон улсын хэмжээний мастер Д.Нармандахын нэрэмжит "Жүдо бөхийн олон хотын аварга шалгаруулах тэмцээн", "Эрдэнэт мөнгөн өвөл-2024 аяны хүрээнд өвлийн спортын 3 төрлөөр тэмцээн" зэрэг улс,  бүсийн аварга шалгаруулах тэмцээнийг аймагтаа тус тус зохион байгуулж, спортын секц дугуйлан, тэмцээн уралдаанд аймгийн хүн амын 51,500 иргэнийг хамруулна.

-Бүсчилсэн хөгжлийн дагуу хойд бүсийн Орхон, Булган, Хөвсгөл аймгуудын Биеийн тамир, спортын газрууд хамтын ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлж ажиллана.

-"Монгол Улсад орчин цагийн Биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн түүхт ой"-г угтаж "Тэрбум-мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд "100 жил-100 мод" уриан дор 100 мод тариалж, ногоон байгууламжийг нэмэгдүүлнэ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.