Мэдээ

Волейболын өсвөрийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг 2024 оны 02 сарын 24-ний өдрөөс 02 сарын 25-ны өдрүүдэд БТСГ-ын А болон Уурхайчин зааланд амжилттай зохион байгууллаа.

Волейболын өсвөрийн  аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг 2024 оны 02 сарын 24-ний өдрөөс 02 сарын 25-ны  өдрүүдэд БТСГ-ын А болон Уурхайчин зааланд амжилттай зохион байгууллаа.
Дотоод

Монгол улсад орчин цагийн Биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд "Волейболын өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн"-ийг 2024 оны 02 сарын 24-ний өдрөөс 02 сарын 25-ны өдрүүдэд Биеийн тамир, спортын газрын А заал болон Уурхайчин зааланд амжилттай зохион байгууллаа.

Тус тэмцээнд эрэгтэй 13, эмэгтэй 12 нийт 25 багийн 260 тамирчид оролцсоноос эхний 3 байрыг:

Эрэгтэй:

1-р байр Б.Бямбасүрэн багш, Э.Тэмүүлэн-Уул ахлагчтай  "14 дүгээр сургуулийн" баг тамирчид;

2-р байр Д.Одгэрэл багш, У.Тамир ахлагчтай  "5-р сургуулийн" баг тамирчид;

3-р байр Д.Алтансувд багш, О.Ган-Эрдэнэ ахлагчтай "Амжилтын гараа" баг тамирчид;

Эмэгтэй:

1-р байр Д.Одгэрэл багш, Д.Бямбахишиг ахлагчтай  "5-р сургууль"-ийн баг тамирчид;

2-р байр Д.Алтансувд багш, Э.Нарангуа ахлагчтай "Амжилтын гараа" баг тамирчид;

3-р байр Г.Баасанхүү багш, М.Мөнх-Уянга ахлагчтай "Эрдэнэтийн од клуб" баг тамирчид тус тус шалгарч,  өргөмжлөл, медаль, цомоор тус тус шагнагдлаа.

Тэмцээнийг амжилттай зохион байгуулахад хамтран ажилласан "Орхон аймгийн Волейболын холбоо" ТББ, багш дасгалжуулагч, баг тамирчид болон тэдний эцэг эхчүүд, асран хамгаалагч хөгжөөн дэмжигч нарт талархал илэрхийлье.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.