Мэдээ

Орхон аймгийн “Мөнгөн бөмбөг” спорт клубын нэрэмжит Волейболын U15 насны аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.

Орхон аймгийн “Мөнгөн бөмбөг” спорт клубын нэрэмжит Волейболын U15 насны аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.
Дотоод
Орхон аймгийн ерөнхий боловсролын  1 дүгээр дунд  сургуулийн дэргэдэх “Мөнгөн бөмбөг” спорт клубын нэрэмжит Волейболын U15 насны аварга шалгаруулах тэмцээн 2024 оны 02 сарын 20-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Тус тэмцээнд эрэгтэй 19-н баг, эмэгтэй 22 баг тоглосоноос:
Эмэгтэй:
3 дугаар байр: Олон улсын хэмжээний мастер н.Алтансувд дасгалжуулагчтай: "Амжилтын гараа баг"
2 дугаар байр: н.Эрдэнэдорж дасгалжуулагчтай "Жаргалант сумын баг тамирчид"
1 дүгээр байр: Спортын мастер Д.Одгэрэл дасгалжуулагчтай "5 дугаар сургуулийн баг тамирчид"
Эрэгтэй:
3 дугаар байр: Олон улсын хэмжээний мастер н.Алтансувд дасгалжуулагчтай: "Амжилтын гараа баг"
2 дугаар байр: Спортын мастер н.Дэмидсүрэн дасгалжуулагчтай "Ирээдүйн Одод" баг тамирчид
1 дүгээр байр: Спортын мастер Ш.Мөнхболд дасгалжуулагчтай "1 дүгээр сургуулийн баг тамирчид" тус тус эзэллээ.
Тэмцээнийг зохион байгуулсан Орхон аймгийн Волейболын холбоо ТББ, 1 дүгээр дунд  сургуулийн дэргэдэх “Мөнгөн бөмбөг” спорт клубын удирдлагууд болон өсвөр үеийн тамирчид, эцэг эхчүүдэд талархал илэрхийлье.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.