Мэдээ

Футзалны улсын аварга шалгаруулах тэмцээнд Орхон аймгийн "Хангарьд" клубын өсвөрийн тамирчид амжилттай оролцлоо.

Футзалны улсын аварга шалгаруулах тэмцээнд Орхон аймгийн "Хангарьд" клубын өсвөрийн тамирчид амжилттай оролцлоо.
Дотоод
Монголын хөл бөмбөгийн холбооноос U10, U11, U12, U13/охид/, U14, U16 насны футзалны Улсын аварга шалгаруулах тэмцээнийг Улаанбаатар хотод 1 сарын хугацаанд амжилттай оролцлоо. Тус улсын аварга шалгаруулах тэмцээнд "Хангарьд" клуб маань 6 насанд баг, тамирчдаа амжилттай бэлтгэж, амжилт шагналын арвин олзтой Орхон аймагтаа ирлээ. Баг тамирчдын үзүүлсэн амжилтуудаас:
U10 нас - Алт, аваргын цом🏆
U11 нас - шилдэг 16 багт үлдсэн
U12 нас - Алт, аваргын цом 🏆
U13 нас/охид/ - Алт, аваргын цом🏆
U14 нас - шилдэг 16 багт үлдсэн
U16 нас - шилдэг 8 багт үлдсэн амжилтуудыг тус тус үзүүллээ. Түүнчлэн тэмцээний шилдэг тоглогчдоор аваргалсан насны багуудаас тамирчид тодорсон бахдам амжилтыг үзүүллээ.
Тэмцээнд оролцоход тусалж дэмжсэн эцэг, эх, асран хамгаалагч нартаа болон хүүхдүүдийн төлөө хамтран ажилладаг Орхон аймгийн Биеийн тамир, спортын газар, "Апейро" ХХК, 8-р сургуулийн хамт олон, Орхон аймгийн Хөлбөмбөгийн холбоо, "Орхон Дэвшил" ХХК-н удирдлагууд болон хамт олонд баярлалаа.
Тэмцээнд тамирчдаа амжилттай удирдан оролцуулсан М.Сэргэлэн, Ө.Ганбаяр, Ц.Болдбаатар дасгалжуулагч нартаа болон өсвөрийн багийн бүх тамирчиддаа баяр хүргэе!
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.