Мэдээ

Монголын "Үнэн" сонины нэрэмжит "Д.Сүхбаатарын мэргэн бууч-2024" тэмцээнд Орхон аймгийн тамирчид амжилттай оролцлоо.

Монголын "Үнэн" сонины нэрэмжит "Д.Сүхбаатарын мэргэн бууч-2024" тэмцээнд Орхон аймгийн тамирчид амжилттай оролцлоо.
Дотоод

Монголын Үнэн сонины нэрэмжит "Д.Сүхбаатарын мэргэн бууч-2024" тэмцээн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 02 дугаар сарын 06-ны өдрүүдэд "Үндэсний шигшээ багийн бэлтгэл, сургалтын төв" ТӨААТҮГ-ын 10м, 25м, 50м-ийн тийрэнд амжилттай зохоин байгуулагдлаа. Тус тэмцээнд Улаанбатар хот болон Булган аймаг, Орхон аймаг, Хөвсгөл аймаг, Сэлэнгэ аймаг Мандал сум, Хэнтий аймгуудын нийт 160 тамирчин оролцлоо.

Орхон аймгаас оролцсон баг тамирчдаас буудлага спортын олон улсын хэмжээний мастер, Биеийн тамир, спортын газрын мэргэжилтэн О.Мөнхзул хийн урт бууны төрөлд Хүрэл медаль, буудлага спортын олон улсын хэмжээний мастер,  "Хангарьд" клубын тамирчин Ц.Анударь хийн гар бууны төрөлд алтан медаль, холимог багийн төрөлд алтан медаль тус тус хүртэж амжилттай оролцлоо.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.