Мэдээ

"Эрдэнэт мөнгөн өвөл-2024" аяны хүрээнд Гүйлтийн цанын аймгийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээнийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-н Сархиа баазад амжилттай зохион байгууллаа.

"Эрдэнэт мөнгөн өвөл-2024" аяны хүрээнд Гүйлтийн цанын аймгийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээнийг  "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-н Сархиа баазад амжилттай зохион байгууллаа.
Дотоод

"Эрдэнэт мөнгөн өвөл-2024" аяны хүрээнд Гүйлтийн цанын аймгийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээн 2024.01.23-01.24 ний өдрүүдэд Орхон аймгийн Сархиа цанын баазад амжилттай зохион байгуулагдлаа.


Аяны хүрээнд зохион байгуулагдсан “Гүйлтийн цанын аймгийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээн”-д Монголын тусгай олимпийн хороо,  Монголын үндэсний "Цасан зам" спортын холбоо, Цаначин клуб болон Орхон, Архангай, Баянхонгор, Булган, Дархан-Уул, Төв, Хөвсгөл, Өвөрхангай аймгуудын нийт 10 багийн 105 тамирчин өсвөр үе, насанд хүрэгчдийн насны ангилалд сонгомол, тэшилтийн төрлөөр хурд хүчээ сорин өрсөлдлөө. Тэмцээний нийлбэр дүнгээр 1-р байрыг н.Наранцэцэг дасгалжуулагчтай Төв аймаг, 2-р байрыг Б.Батдорж дасгалжуулагчтай Өвөрхангай аймаг, 3-р байрыг Б.Энхжаргал дасгалжуулагчтай Орхон аймгийн баг тамирчид тус тус шалгарлаа.Тус тэмцээнд Монголын тусгай олимпийн хорооноос тамирчид хүрэлцэн ирж оролцсоноороо онцлог боллоо.

Тэмцээнийг зохион байгуулахад туслалцаа үзүүлсэн Монголын тусгай олимпийн хороо, Монголын цанын холбоо, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-н Спорт цогцолбор, Соёл урлагийн газар, Эрүүл мэндийн газар, Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэн зэрэг байгууллагуудын удирдлага, хамт олонд болон тэмцээний бэлтгэл сургалт хийх, зам талбайгаар хангаж өгсөн "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-н Сархиа баазын хамт олонд талархал илэрхийлье.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.