Мэдээ

"Хичээллэе-Өрнүүлье-Хэвшье" аяны хүрээнд Төрийн албан хаагчдын дунд "Цасны баяр-2024" өдөрлөгийг Биеийн тамир, спортын газар, Соёл урлагийн газрууд хамтран зохион байгууллаа.

"Хичээллэе-Өрнүүлье-Хэвшье" аяны хүрээнд Төрийн албан хаагчдын дунд "Цасны баяр-2024" өдөрлөгийг Биеийн тамир, спортын газар, Соёл урлагийн газрууд хамтран зохион байгууллаа.
Дотоод
"Цасны баяр-2024"  өдөрлөгийг "Эрдэнэт спорт амралтын хүрээлэн"-гийн мөсөн талбайд 2024 оны 01 сарын 27-ний өдөр амжилттай зохион байгууллаа. Тус өдөрлөгт төрийн болон төрийн өмчит 23 байгууллагын 400 гаруй албан хаагч спортын 4 төрлөөр хурд, хүчээ сорин өрсөлдсөнөөс:
Тэшүүрийн тэмцээн:
1-р байр Хурандаа Г.Ганбаатар даргатай ОБГ
2-р байр Х.Эрдэнэбат даргатай ХХҮГ
3-р байр Б.Гантулга захиралтай ЦДҮС-ТӨХК
Хөгжөөнт буухиа тэмцээн:
1-р байр Л.Уртнаст даргатай Мал эмнэлгийн газар
2-р байр Хурандаа Г.Ганбаатар даргатай ОБГ
3-р байр П.Баясгалан даргатай ХББЗА
Олс таталтын тэмцээнд:
1-р байр Х.Эрдэнэбат даргатай ХХҮГ
2-р байр Б.Зоригтбаяр даргатай Жаргалант сумын ЗДТГ
3-р байр Б.Бат-Эрдэнэ захиралтай ДЦС
Мөсний шагайн харвааны тэмцээнд:
1-р байр Р.Энх-Амгалан /Цагдаагийн газар/
2-р байр Л.Уртнаст /Мал эмнэлгийн газар/
3-р байр А.Батжаргал /Эрүүл мэндийн газар/
Багийн нэгдсэн дүнгээр:
1-р байр Хурандаа Г.Ганбаатар даргатай ОБГ
2-р байр Б.Гантулга захиралтай ЦДҮС-ТӨХК
3-р байр П.Баясгалан даргатай ХББЗА
4-р байр Х.Эрдэнэбат даргатай ХХҮГ
5-р байр Х.Хишигбаатар даргатай ХЗТ-ын баг тамирчид эзэлж Өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд боллоо.
Хамтран зохион байгуулсан Аймгийн Засаг даргын Тамгын газар,  Соёл урлагийн газар болон харьяа соёлын төвүүд, "Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэн", "Тэшүүрийн холбоо" ТББ, "Мөнгөн толь" мөсөн шагайн холбоо ТББ-уудын хамт олонд талархал илэрхийлье.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.