Мэдээ

Байгууллагын даргын мэндчилгээ

Даргын мэндчилгээ

Эрхэм хүндэт үе, үеийн шилдэг тамирчид, дасгалжуулагчид, спортын зүтгэлтнүүд, ахмад тамирчид, салбарын хамт олон, спорт сонирхогч та бүхэндээ халуун мэндчилгээ дэвшүүлье.

Орхон аймгийн Биеийн тамир, спортын газар нь зууны манлай бүтээн байгуулалт төрөлх Эрдэнэт хоттойгоо зэрэгцэн хөгжсөөр өдгөө  46 дахь жилтэйгээ золгоод байна.

Биеийн тамир, спортын газар нь биеийн тамир, спортыг орон нутагтаа бүх нийтийн хүртээл болгох, олимп, тив, дэлхийд нэр алдраа цуурайтуулсан олон тамирчдыг төрүүлэхэд жинтэй хувь нэмрээ оруулж, иргэдэд бие бялдрын боловсрол олгох үүргээ амжилттай хэрэгжүүлсээр ирлээ. Тухайлбал: Орхон аймгийн баг тамирчид 2022 онд Монголын үндэсний спортын VIIнаадамд 21 аймгийн дүнгээр 1-р байр алтан медаль, Монголын бүх ард түмний зуны спортын XV наадамд 2-р байр мөнгөн медаль авсан амжилтыг үзүүлсэн бол 2023 онд Монголын бүх ард түмний спортын өвлийн XVI наадамд багийн дүнгээр 2-р байр мөнгөн медаль, Монголын хүүхдийн спортын зуны наадамд 2-р байр мөнгөн медаль,өвлийн наадамд 4-р байр шилдэг спортын дунд сургуулиар спортын төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын Ирээдүйн-Одод сургууль шалгарч, тив, дэлхий, олон улс, улсын аварга шалгаруулах тэмцээнээс 483 багц медаль авсан амжилтыг үзүүллээ.

2023 онд Засгийн газрын 2018 оны 183 дугаар тогтоолоор батлагдсан Улсын хэмжээний спортын наадам зохион байгуулах журам”-ын дагуу Монголын бүх ард түмний спортын өвлийн XVI наадам”, Монголын хүүхдийн спортын өвлийн VII наадам”-ыг Орхон аймагтаа нэгэн зэрэг, олон улсын жишигээр амжилттай зохион байгуулж, спортоор уламжлан аймаг орон нутгаа сурталчилж ажиллалаа.

Бид спортын чиглэлийн ажил, үйлчилгээний чанар, хүртээмжийг иргэдэд ил тод,нээлттэй, түргэн, шуурхай хүргэхээр мэдээллийн цахим хуудсыг бүрдүүлэн ажиллаж байгаа бөгөөд та бүхэн манай хуудсанд зочилсоноор аймгийн хэмжээнд биеийн тамир, спортын чиглэлээр явуулж буй спортын төсөл, хөтөлбөр, холбогдох хууль,тогтоомж, дүрэм, журмын хэрэгжилт, салбарын болон байгууллагын талаархи мэдээлэл, уралдаан, тэмцээний амжилт, үр дүн, цаг үеийн  мэдээ, мэдээлэлтэй танилцах боломжтой юм.

Цаашид хүн, амд биеийн тамир, спортын үйлчилгээ үзүүлэх төр, төрийн бус байгууллага,хувийн хэвшлийн түншлэлд суурилсан нээлттэй, уян хатан тогтолцоог бүрдүүлэхэд гадаад, дотоодын байгууллагуудтай хамтран ажиллахад бэлэн байна.

Орхон аймгийнхаа ард, иргэддээ дасгал, хөдөлгөөнөөр бие, бялдараа хөгжүүлж, эрүүлчийрэг амьдралын хэвшлийг гэр бүлдээ бүрдүүлж, Эрдэнэт хотынхоо бүтээн байгуулалтад хөдөлмөр, бүтээлээ зориулан ажиллахыг хүсэн ерөөе.

Та бүхнийг спортын тэнгэр ивээж явах болтугай.

 

Хүндэтгэсэн:

Самбо бөхийн дэлхийн аваргын мөнгөн медальт, дэлхийн цомын мөнгөн медальт, самбо бөхийн олон улсын хэмжээний мастер, Орхон аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга

Дагвын Дэлгэрбаяр

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.