Мэдээ

Баян-өндөр, Жаргалант сумдын спорт сонирхогч иргэдийн дундах спортын их наадмын шилдгүүд тодорлоо

Баян-Өндөр сумын Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/298 дугаар захирамжийн дагуу Баян-Өндөр, Жаргалант сумдын спорт сонирхогч иргэдийн дунд спортын 8 төрлөөр уг наадмыг зохион байгуулж байгаа бөгөөд үүний нэг болох үндэсний бөхийн барилдаанд нийт 24 багийн тамирчид оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорихоор гарч ирээд байна. Уг тэмцээнд улс, аймаг, сумын цолтой бөхчүүд оролцохгүй бөгөөд бөх сонирхогч 25-аас дээш насны иргэдийн дунд зохион байгуулж байгаа юм. Дартсын төрөлд:
3-р байрыг Б.Азбаяр даргатай Баянбулаг баг
2-р байрыг А.Баясгалан даргатай Уртынгол баг
1-р байрыг С.Бямба-Оргил даргатай Уртбулаг баг
Үндэсний бөхийн төрөлд:
3-р байрыг М.Мөнхмандах даргатай Шанд баг
2-р байрыг Г.Эрдэнэбулган даргатай Даваат баг
1-р байрыг С.Аваажигмид даргатай Баян-Овоот баг
Волейболын төрөлд:
Эмэгтэй 3-р байр Г.Гансүх даргатай Уурхайчин баг
Эрэгтэй 3-р байр Р.Мөнхбаатар даргатай Согоот баг
Эмэгтэй 2-р байр С.Бямба-Оргил даргатай Уртбулаг баг
Эрэгтэй 2-р байр Г.Сайн-Итгэл даргатай Хүрэнбулаг баг
Эмэгтэй 1-р байр А.Бямбасүрэн даргатай Оюут баг
Эрэгтэй 1-р байр Г.Гансүх даргатай Уурхайчин баг
Шилдэг Эмэгтэй тоглогчоор Ц.Бүжингоо /Оюут баг/
Шилдэг Эрэгтэй тоглогч Эрдэнэсэнгэ /Уурхайчин/
Шилдэг эмэгтэй холбогч А.Мөнгөнтуул /Уртбулаг/
Шилдэг эрэгтэй холбогч Б.Энхтөр /Уурхайчин/
Багийн нийлбэр дүнгээр:
3-р байранд С.Бямба-Оргил даргатай Уртбулаг баг
2-р байранд А.Бямбасүрэн даргатай Оюут баг
1-р байранд С.Аваажигмид даргатай Баян-Овоот баг тус тус шалгарлаа. Багийн нийлбэр дүнгээр шалгарсан баг тамирчдыг Эрдэнэт хотын өдрөөр шагнаж урамшуулна.
Шагналыг Биеийн тамир, спортын газрын дарга Д.Дэлгэрбаяр, Баян-Өндөр сумын засаг дарга Б.Баасансүрэн, Орхон аймгийн Волейболын холбооны тэргүүн Баясгалан, Аймгийн ИТХ-ын төлөөгч, Го.Эрдэнэтбат, Алтаншагай нар гардууллаа.


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.