Мэдээ

Эрүүл мэнд Эко Гороо аялал амжилттай явагдлаа.

✅"ЭРҮҮЛ МЭНД-ЭКО ГОРОО АЯЛАЛ" нь 2009 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаж ирсэн бөгөөд энэ жил 2023.10.21-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
✅Гороо аялал нь Дэлхийн алхалтын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх, олон нийтэд эерэг хандлага, эерэг сэтгэлгээг төлөвшүүлэх, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, иргэдийг эрүүл амьдралын хэв маягт уриалан дуудах, эрч хүчтэй эрүүл чийрэг иргэн болгон төлөвшүүлэх, хөдөлгөөн эрүүл мэндийг сурталчлах, байгаль орчноо хамгаалах, уламжлалт зан үйлээ танин мэдэх, уул овоогоо ариулан дээдэлж, хүндэтгэл үзүүлэх зорилгоор👍
- Орхон аймгийн Баян-Өндөр сумын ЗДТГ
- Эрүүл мэндийн газар
- Биеийн тамир спортын газар
- Байгаль орчин аялал жуулчдын газар
- Сум, Өрхийн эрүүл мэндийн төвүүд
- Хутагт ламын Ганданшаддүвлин хийд
- Орхон аймгийн явган алхалтын холбоо зэрэг байгууллагуудтай хамтран зохион байгуулсан бөгөөд🌲⛰ энэ өдрийн арга хэмжээнд 160 орчим иргэд, олон нийт оролцсон юм.👏


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.