Монголын хүүхдийн спортын зуны VII их наадам зургадугаар сарын 19-29-ны өдрүүдэд Баянхонгор аймагт болж өндөрлөлөө. Хөдөө орон нутагт анх удаа, тэр дундаа Баянхонгорт болсон хүүхдийн спортын наадамд 21 аймаг, есөн дүүргийн 11-18 насны 5000 гаруй тамирчин чөлөөт бөх, жүдо бөх, бокс, сагсан бөмбөг, сагсан бөмбөгийн 3x3, уран сайхны гимнастик, хөлбөмбөг, шатар, усан сэлэлт, крикет, буудлага, хүндийн өргөлт, хөнгөн атлетик, волейбол, самбо бөх, уулын дугуй, ширээний теннис, спорт бүжиг, байт харваа, бадминтон, гандбол, таеквондо гэсэн спортын 23 төрөлд хурд хүчээ үзэж, оюун ухаанаа уралдуулж, авхаалж самбаагаа сорин өрсөлдөв.
Орхон аймгаас 217-н тамирчин 32 дасгалжуулагч оролцсон. Орхон аймаг нийт 18 спортын төрлөөр 12 алт, 14 мөнгө, 18 хүрэл медаль тус тус хүртсэн ба нийт багийн дүнгээр ДЭД БАЙР эзэллээ.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.