Мэдээ

Орхон аймгийн төрийн албан хаагчдын дунд Волейболын тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.

        Төрийн албан хаагчдын дунд жил бүр зохион байгууллагддаг гар бөмбөгийн тэмцээн 3 жил завсарласны дараа 2023 оны 05 дугаар сарын 06-07-ны өдрүүдэд амжилттай явагдаж дүнгээ гаргалаа. Энэ удаагийн тэмцээнийг БТСГ-ын ахлах мэргэжилтэн Д.Одгэрэлийн эмчилгээний зардалд дэмжлэг үзүүлэх Хандивын аяныг өрнүүлснээрээ онцлог боллоо.
Тэмцээний нийлбэр дүнгээр "Шилжин явах цом"-ын эзнээр хурандаа Г.Ганбаатар даргатай ОБГ-ын баг, тамирчид шалгарлаа.
Эмэгтэй 3-р байрыг Г.Баяржаргал ахлагчтай Бүсийн оношилгоо эмчилгээний төв
Эрэгтэй 3-р байрыг Д.Нямдаваа ахлагчтай Бүсийн оношилгоо эмчилгээний төв
Эмэгтэй 2-р байрт Б.Даваасүрэн ахлагчтай Зэвсэгт хүчний 110-р анги
Эрэгтэй 2-р байрт Н.Давааням ахлагчтай "Эрдэнэт Ус дулаан түгээх сүлжээ" ОНӨХК
Эмэгтэй 1-р байрт Б.Анхзул ахлагчтай ОБГ-ын баг
Эрэгтэй 1-р байрт Б.Батсайхан ахлагчтай ОБГ-ын баг тус тус шалгарлаа.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.