Мэдээ

Сагсан бөмбөгийн Насанд хүрэгчдийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.

🏆ЗЭС ЦОМ-2023🏆 🏀 Сагсан бөмбөгийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн 2023.04.28-30 -нд амжилттай зохион байгуулагдлаа.
🏀Энэхүү тэмцээнд 22 багийн тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөв.
Эрэгтэй баг:
🏆🥇Шилжин явах “Зэс цом-2023”, алтан медаль, 2 сая төгрөгөөр Г.Очирхүү ахлагчтай “ИКОН” баг тамирчид,
🥈Мөнгөн медаль, 1.5 сая төгрөгөөр Г.Цэнддамба ахлагчтай “ОЮУТ” баг тамирчид,
🥉Хүрэл медаль, 1 сая төгрөгөөр Ч.Отгонбаатар ахлагчтай “АЧИТ ИХТ” баг тамирчид тус тус шагнагдлаа.
Эмэгтэй баг:
🏆🥇Шилжин явах “Зэс цом-2023”, алтан медалийг П.Бямбасүрэн ахлагчтай “TEAM ETTE” баг,
🥈Мөнгөн медалийг Э.Хаш-Эрдэнэ ахлагчтай “SDY” баг,
🥉Хүрэл медалийг Б.Онон ахлагчтай “БАГШ нар”-ын баг тамирчид эзэлж, өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус шагнагдлаа.
🏀Шилдэг тоглогчоор О.Одмагнай, Б.Нямсүрэн нар шалгарч, тус бүр 300.000 төгрөгөөр урамшууллаа.
🏀Орхон аймгийн ИТХ-ын “Жуух бичиг”-ээр Орхон аймгийн сагсан бөмбөгийн холбооны тэргүүн Б.Жаргал, МЗХ-ны 100 жилийн ойн медалиар талбайн шүүгч Р.Энхбат нар шагнагдлаа.
Энэхүү тэмцээнийг зохион байгуулахад дэмжиж тусласан байгууллагууд болон бүхий л ажилд хамтран зүтгэсэн нийт хүмүүстээ гүн талархал илэрхийльe. Тэмцээнд оролцсон баг тамирчид, хөгжөөн дэмжигчид Та нартаа баярлалаа.
🇲🇳Монгол улсад, Орхон аймагт сагсан бөмбөгийн спорт хөгжиж, тив дэлхийд тамирчдын маань алдар нэрс нь цуурайтах болтугай.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.