Мэдээ

Монголын өвлийн спортын наадмыг зохион байгуулсан ажлаа тайлагналаа.

Монголын өвлийн спортын наадмыг зохион байгуулсан ажлаа тайлагналаа.
Мэдээ
  • Орхон аймагт Монголын бүх ард түмний XV, Монголын хүүхдийн спортын VII наадмын өвлийн спортын наадмууд 2023.02.06-13ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдсан ажлын тайланг БТСГ дарга Д.Дэлгэрбаяр, ахлах мэргэжилтэн Э.Лхамсүрэнбаатар, нягтлан бодогч Ж.Нямжаргал , мэргэжилтэн Ариун-Эрдэнэ нар Биеийн тамир, спортын Улсын хороонд тайлагналаа.

    Тус тэмцээнүүдийн  үндсэн төрлөөр уулын цана, гүйлтийн цана, гүйлтийн тэшүүр, шорт трейк, шайбтай хоккей, үзүүлэх тоглолтоор снөүбоардын төрөлд 12 аймаг, 7 дүүргийн нийт 417 тамирчин, 24 дасгалжуулагч 357 багц медаль, “Монголын бүх ард түмний спортын өвлийн XVI наадам”-ын үндсэн төрлөөр уулын цана, гүйлтийн цана, гүйлтийн тэшүүр, шорт трейк, шайбтай хоккей, үзүүлэх тоглолтоор снөүбоардын төрөлд 12 аймаг, 7 дүүргийн нийт 244 тамирчин, 17 дасгалжуулагч 210 багц медалийн төлөө тус тус хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн

Наадмыг зохион байгуулах хороог дарга, нарийн бичиг, гишүүд гэсэн 23 хүний үндсэн бүрэлдэхүүнтэй, хорооны бүрэлдэхүүнд 9 дэд хороог 70 хүнтэй ажиллуулахаар байгуулсан. Наадмыг зохион байгуулахад төрийн болон төрийн өмчит байгууллагын 10 барилга байгууламж, 35 авто тээврийн хэрэгсэл, 60 орчим аж ахуйн нэгж байгууллагын 500 гаруй ажилтан албан хаагчид ажиллаж “Нөхөрлөл Тэмүүлэл-Амжилт” уриан дор 2023 оны 02 сарын 06-ны өдрөөс 2023 оны 02 сарын 13нд зохион байгуулсан.
Зохион байгуулалтын онцлох ажлууд:
- Наадмын өнгө брэндбүүк үүсгэж, бэлгэдлийг шинээр хийж мэдээлэл сурталчилгаа, бэлэг дурсгалын бүтээгдэхүүнд хэрэглэсэн
- МУСГЗ, яруу найрагч Дашдондовын үг, Н.Эрдэнэтбаатарын ая “Би Монгол тамирчин” нэртэй шинэ дууг СТА Б.Нямдэлгэр, Б.Ариунаа нар анхлан дуулж, өвлийн наадмын сүлд дуу болгов
- Гэнэтийн ослын даатгалд 5 байгууллагатай хамтран ажиллаж 6 аймгийн 85 тамирчныг нөхөн даатгалд хамруулсан
- Наадамд оролцогч 6 аймгийн 300 орчим тамирчдыг эрүүл мэндийн үзлэгт оруулах ажлыг зохион байгуулсан
- Монголын үндэсний телевиз MNB спортын сувгаар шууд дамжуулалтыг орон нутгаас хийж улс орон даяар нэвтрүүлж мөн наадамд оролцогчдыг мэдээ мэдээллээр хангах зорилгоор www.erdenetsport.mn хаяг нээж мэдээ мэдээллийг бэлтгэн оруулсан
- 480 гаруй тамирчдыг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-н Цахим музей, Орхон аймгийн музей, Ус жүжиг, 3D кино үзвэр үзэж, хотын аялалд Бурхан багшийн Сэрэг дүр, Найрамдлын хөшөөг үзэх аялалд хамруулсан
- Чиглүүлэгчээр сайн дурын хөтөчөөр 60 ажилтан
- Аюулгүй байдал хэв журам сахиулах дэд хороо тэмцээн зохион байгуулагдсан 3 байршилд хэв журам сахиулах, замын хөдөлгөөнийг зохицуулах ажилд 50 цагдаагийн албан хаагч үүрэг гүйцэтгэсэн
- Тэмцээн зохион байгуулсан 3 байршлийг камерын удирдлагын төвтөй холбож тэмцээн уралдааны үйл явцыг дүрс бичлэгээр хянасан
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.