Мэдээ

2023 оны Байт харвааны спортын Заалны улсын аварга шалгаруулах тэмцээн Орхон аймагт зохион байгуулагдана.

Байт харваан спортын Заалны Улсын Аварга шалгаруулах тэмцээн 1️⃣5️⃣дахь жилдээ..
ЗУАШТ-нийг зохион байгуулагч Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар, ИТХ, Монголын Байт Харвааны холбоо, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Хангарди спорт цогцолбор, Орхон аймгийн Биеийн тамир спортын газар, Орхон аймгийн Байт Харвааны Салбар Холбоо.
ЗУАШТэмцээн 2023 оны 3️⃣ сарын 2️⃣3️⃣-аас 2️⃣6️⃣-ны өдрүүдэд Орхон аймгийн Эрдэнэт хотын Хангарди спорт цогцолборт зохион байгуулагдах бөгөөд 2️⃣0️⃣ гаруй байгууллагын 3️⃣0️⃣0️⃣ гаруй тамирчид,
Рекурв төрөл:
U14 эрэгтэй болон эмэгтэй ганцаарчилсан, эрэгтэй болон эмэгтэй баг,
U18 эрэгтэй болон эмэгтэй ганцаарчилсан, эрэгтэй болон эмэгтэй баг
U21 эрэгтэй болон эмэгтэй ганцаарчилсан, эрэгтэй болон эмэгтэй баг
Насанд хүрэгчид эрэгтэй болон эмэгтэй ганцаарчилсан, эрэгтэй болон эмэгтэй баг
Компаунд төрөл:

Насанд хүрэгчид эрэгтэй болон эмэгтэй ганцаарчилсан, эрэгтэй багийн гэсэн ангиллаар өрсөлдөж, цэц мэргэнээ сорино.



Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.