Мэдээ

Монголын өвлийн спортын наадмын аваргууд тодорлоо.

"АЛДАР" СПОРТ ХОРОО, ХӨВСГӨЛ АЙМАГ "МОНГОЛЫН ӨВЛИЙН ОЛИМП"-Д БАГААРАА ТЭРГҮҮЛЭВ
Монголын Бүх ард түмний спортын өвлийн XVI наадам, Монголын хүүхдийн спортын өвлийн VII наадам "Нөхөрлөл, тэмүүлэл, амжилт" уриан дор хоёрдугаар сарын 6-13-нд Орхон аймаг болж өндөрлөлөө. Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг Монголын өвлийн "олимп"-д 13 аймаг, долоон дүүргийн 700 гаруй тамирчид, багш, дасгалжуулагчид гүйлтийн цана, уулын цана, хоккей, тэшүүр, шорт трейк, снөүбоард гэсэн спортын зургаан төрөлд 567 багц медалийн төлөө өрсөлдөв.
Монголын бүх ард түмний XVI наадмын багийн дүн:
🥇”Алдар” спорт хороо
🥈 Орхон аймаг
🥉”Хилчин” спорт хороо
4️⃣ Баянгол дүүрэг
5️⃣ Төв аймаг
6️⃣ Сүхбаатар дүүрэг
Хүүхдийн спортын VII наадмын багийн дүн:
🥇Хөвсгөл аймаг
🥈Булган аймаг
🥉Төв аймаг
4️⃣ Орхон аймаг
5️⃣ Сүхбаатар дүүрэг
6️⃣ Хан-Уул дүүрэг





Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.