Мэдээ

ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ

ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ
Сайтын хуудас
Эрхэм хүндэт үе, үеийн шилдэг тамирчид, дасгалжуулагчид, спортын зүтгэлтнүүд, ахмад тамирчид, салбарын хамт олон, спорт сонирхогч та бүхэндээ халуун мэндчилгээ дэвшүүлье.
Орхон аймгийн Биеийн тамир, спортын газар нь зууны манлай бүтээн байгуулалт төрөлх Эрдэнэт хоттойгоо зэрэгцэн хөгжсөөр өдгөө   44 дэхь жилтэйгээ золгоод байна.
Биеийн тамир, спортын газар нь биеийн тамир, спортыг орон нутагтаа бүх нийтийн хүртээл болгох, олимп, тив, дэлхийд нэр алдраа цуурайтуулсан олон тамирчдыг төрүүлэхэд жинтэй хувь нэмрээ оруулж, иргэдэд бие бялдрын боловсрол олгох үүргээ амжилттай хэрэгжүүлсээр ирлээ.
Бид спортын чиглэлийн ажил, үйлчилгээний чанар, хүртээмжийг иргэдэд ил тод, нээлттэй, түргэн, шуурхай хүргэхээр мэдээллийн цахим хуудсыг бүрдүүлэн ажиллаж байгаа бөгөөд та бүхэн манай хуудасанд зочилсоноор аймгийн хэмжээнд биеийн тамир, спортын чиглэлээр явуулж буй спортын төсөл, хөтөлбөр, холбогдох хууль, тогтоомж, дүрэм, журмын хэрэгжилт, салбарын болон байгууллагын талаархи мэдээлэл, уралдаан, тэмцээний амжилт, үр дүн, цаг үеийн  мэдээ, мэдээлэлтэй танилцах боломжтой юм.
Цаашид хүн, амд биеийн тамир, спортын үйлчилгээ үзүүлэх төр, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн түншлэлд суурилсан нээлттэй, уян хатан тогтолцоог бүрдүүлэхэд гадаад, дотоодын байгууллагуудтай хамтран ажиллахад бэлэн байна.
Орхон аймгийнхаа ард, иргэддээ дасгал, хөдөлгөөнөөр бие, бялдараа хөгжүүлж, эрүүл чийрэг амьдралын хэвшлийг гэр бүлдээ бүрдүүлж, Эрдэнэт хотынхоо бүтээн байгуулалтад хөдөлмөр, бүтээлээ зориулан ажиллахыг хүсэн ерөөе.
Та бүхнийг спортын тэнгэр ивээж явах болтугай.

Хүндэтгэсэн:
Самбо бөхийн дэлхийн аваргын мөнгөн медальт, дэлхийн цомын мөнгөн медальт, самбо бөхийн олон улсын хэмжээний мастер, Орхон аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга
Дагвын Дэлгэрбаяр

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.