Мэдээ

Идэрчүүдийн Волейболын аймгийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа.

Орхон аймгийн идэрчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг 2022 оны 10 дугаар сарын 22,23-ны өдрүүдэд БТСГ-ын А заал, Уурхайчин заал, Ирээдүйн одод сургуулийн спорт зааланд зохин явагдаж хөвгүүдийн 17 баг, охидын 12 баг нийт 29 багийн 300 орчим сурагчид оролцлоо.
Охидын төрөлд :
1-р байр Д.Одгэрэл дасгалжуулагчтай 5 дугаар сургууль
2-р байр М.Дэмидсүрэн дасгалжуулагчтай Ирээдүйн одод сургууль -Харх
3-р байр Д.Алтансувд дасгалжуулагчтай Амжилтын гараа баг
Хөвгүүдийн төрөлд :
1-р байр Д.Одгэрэл дасгалжуулагчтай 5 дугаар сургууль I
2-р байр Д.Одгэрэл дасгалжуулагчтай 5 дугаар сургууль II баг
3-р байр Г.Баасанхүү дасгалжуулагчтай Эрдэнэтийн од баг
Эмэгтэй шилдэг холбогч : М.Анундарь Амжилтын гараа
Эрэгтэй шилдэг холбогч : Э.Билгүүн 5 дугаар сургуулийн I баг/
Эмэгтэй шилдэг довтлогч : Н.Давхарбаяр Ирээдүйн одод сургууль-Харх
Эрэгтэй шилдэг довтлогч : н.Ариунболд Эрдэнэтийн од
Эмэгтэй шилдэг тэгш тоглогч : М.Тэмүүлэн 5 дугаар сургууль I баг
Эрэгтэй шилдэг тэгш тоглогч : 5 дугаар сургууль II багийн Б.Баяртогтох нар тус тус шилдгээр шалгарсан.
Тэмцээнийг хамтран зохион байгуулсан Б.Баясгалан тэргүүнтэй Орхон аймгийн волейболын холбооны хамт олонд талархал илэрхийлье.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.