Мэдээ

Монголын Үндэсний спортын VII наадмын хүрээнд "Ширээний шагай"-н анхан шатны тэмцээн зохион байгуулагдаа.

Үндэсний спортын VII наадмын хүрээнд 2022 оны 06 дугаар сарын 04-нд Ширээний шагайн анхан шатны тэмцээнийг БТСГ-ын "А" зааланд амжилттай зохион явуулж давхардсан тоогоор 45 тамирчин хамрагдлаа. Тэмцээн шагай няслах, шагай шүүрэх, хурдан морь уралдуулах төрлүүдээр эрэгтэй, эмэгтэй, охид, хөвгүүд ганцаарчилсан, багийн төрлүүдээр зохиогдсоноос:
Багийн төрөлд:
1-р байр Т.Золзаяа ахлагчтай Баянбулаг баг
2-р байр Ч.Ганбат ахлагчтай Говил баг
3-р байр З.Батсанаа ахлагчтай Цагаанчулуут баг
4-р байр Э.Сүхбаатар ахлагчтай Уртын гол баг
Эрэгтэй ганцаарчилсан төрөлд:
1-р байр Э.Сүхбаатар
2-р байр И.Тожилсүрэн
3-р байр З.Батсанаа
Эмэгтэй ганцаарчилсан төрөлд:
1-р байр Т.Золзаяа
2-р байр Л.Нарантуяа
3-р байр У.Нарантулаг
Хөвгүүдийн ганцаарчилсан төрөлд:
1-р байр Т.Нарангэрэл
2-р байр Б.Батгэрэл
3-р байр Б.Тэмүүлэн
Охидын ганцаарчилсан төрөлд:
1-р байр Б.Энхрийлэн
2-р байр Б.Гэрэлцэцэг
3-р байр У.Энхзаяа нар шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдсан. Тус тэмцээнээс шалгарсан 4 тамирчин 2022 оны 08 дугаар сарын 10-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Хүй долоон худагт зохиогдох их наадмын шигшээ тэмцээнд оролцох эрх авлаа.

Хавсралт зураг


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.