Мэдээ

"Илүүдэл жингүй-Эртэч Монгол" аяны хаалтын үйл ажиллагаа.

Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар зохион байгуулагдсан "Илүүдэл жингүй-Эртэч Монгол" аяны хаалтын үйл ажиллагааг 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 07:00-08:00 цагт Биеийн тамир, спортын газрын Б зааланд зохион байгууллаа.
Өглөө бүр идэвхтэй дасгал хөдөлгөөнөөр хичээллэж өөрсдийн эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийж, эрүүл амьдралын дадлыг хэвшүүлсэн иргэд, төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан албан хаагчид, та бүхэндээ талархал илэрхийлье.
Аяны хүрээнд аймгийн хэмжээнд спорт заал-4, гадна талбай-9, танхим-11, бүжгийн клуб-1, төрийн болон төрийн бус 44 байгууллага, иргэд хамтран ажиллаа. 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Орхон аймгийн 44856 иргэн аянд нэгдэж идэвхтэй дасгал хөдөлгөөнөөр эрүүл амьдралын дадлыг хэвшүүлжээ.
"Илүүдэл жингүй Эртэч Монгол" аянд идэвх санаачилгатай оролцож, идэвхтэй дасгал хөдөлгөөнийг ажлын байрандаа хэвшүүлсэн иргэд, байгууллага хамт олныг Биеийн тамир, спортын улсын хорооны "ТАЛАРХАЛ" мөнгөн шагналыг гардуулав. Үүнд:
Биеийн тамир, спортын улсын хорооны "ТАЛАРХАЛ" мөнгөн шагналаар:
  • В.Бадамгарав эрхлэгчтэй 19-р цэцэрлэг
  • Г.Ганбаатар даргатай Онцгой байдлын газар
  • Б.Баасансүрэн даргатай Баян-Өндөр сумын ЗДТГ
  • С.Цэрэнсамбуу даргатай Цагдаагийн газар
  • М.Солонго ахлагчтай Цагаанчулуут багийн ахмадууд
Биеийн тамир, спортын улсын хорооны "ТАЛАРХАЛ"-аар
  • Х.Хишигбаяр даргатай Хүүхэд залуучуудын театр
  • Б.Амаржаргал даргатай Наран багийн ажлын алба
  • В.Адъяа захиралтай ЭБЦТС-ТӨХК
Биеийн тамир, спортын улсын хорооны "ТАЛАРХАЛ" дурсгалын зүйлээр:
  • Дэгдээхэй цэцэрлэгийн ажилтан Ч.Бямбаа
  • Баян-Өндөр сумын ЗДТГ-ын ажилтан Б.Минжмаа
  • Ахмад настан Ч.Лхамцэрэн
  • Ахмад настан Ж.Эрдэнэчимэг
  • Ахмад настан Сүрэнчулуун
  • 19 дүгээр цэцэрлэгийн ажилтан С.Цэгмэд
Аянд нэгдэж идэвхтэй оролцсон дээрх байгууллагууд Биеийн тамир, спортын газрын А. Б зааланд 2 цаг үнэ төлбөргүй тоглох эрхтэй.

Хавсралт зураг


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.