Мэдээ

Монголын Бүх Ард Түмний спортын XV наадмын хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд "Сагсан бөмбөг"-ийн анхан шатны тэмцээнийг зохион байгууллаа.

Монголын Бүх Ард Түмний спортын XV наадмын хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд "Сагсан бөмбөг"-ийн анхан шатны тэмцээнийг зохион байгуулж 8 багийн 60 гаруй тамирчин хамрагдан оролцлоо.
Тэмцээний 18-29 насны төрөлд:
I байр Г.Төгөлдөр ахлагчтай "ОРХОН МСҮТ-I" баг
II байр н.Мөнгөнцэцэг ахлагчтай "ОД" баг
III байр А.Билэгсайхан ахлагчтай "ОРХОН МСҮТ-II" баг
Тусгай байранд н.Бумбабаяр ахлагчтай "АЛДАР " баг
30-аас дээш насны ангилалд:
I байр н.Самбуухүү ахлагчтай "ХҮЧ" баг
II байр н.Энхболд ахлагчтай "ЕСҮС" баг
III байр н.Идэр ахлагчтай "ХУРД" баг тус тус байр эзэллээ.
Тэмцээнийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Биеийн тамир спортын газар, Орхон Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоо хамтран амжилттай зохион байгууллаа.
Тус тэмцээнээс шалгарсан баг тамирчид их наадмын шигшээ тэмцээнд оролцоно.

Хавсралт зураг


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.