Мэдээ

Орхон аймагт Монгол цэргийн өдөрт зориулсан аймаг сумын цолтой хүчит 64 бөхийн барилдаан

Орхон аймагт Монгол цэргийн өдөрт зориулсан аймаг сумын цолтой хүчит 64 бөхийн барилдаан БТСГ-ын Уурхайчин зааланд 03.12-ны өдөр зохион байгуулагдаж аймгийн арслан-5, аймгийн заан-3, аймгийн харцага-1, аймгийн начин-7, сумын заан-29, сумын харцага- 2, сумын начин-4, цолгүй залуу бөх-13 нийт 64 бөх барилдсанаас Булган аймгийн Могод сумын харьяат аймгийн арслан Д.Хишигдаваа түрүүлж, Сүхбаатар аймгийн Уулбаян сумын харьяат аймгийн заан Б.Бадамдорж үзүүрлэж, Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат аймгийн арслан Б.Гантөмөр, Төв аймгийн Баяндэлгэр сумын харьяат аймгийн арслан Ч.Мөнхбат нар шөвгөрлөө.



Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.