Үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтыг таслан зогсоох, түүний хор уршиг, сөрөг үр дагаврыг сурталчлан таниулах, зөв хандлага, соёлыг түгээн дэлгэрүүлэх, мөн хүүхэд багачуудыг дэлгэцийн хамаарлаас холдуулж, спортоор дамжуулан эв нэгдэл, нөхөрлөл, зөв хандлагыг төлөвшүүлэх зорилготой “Хүүхдийн гүйлт-2026” арга хэмжээнд хүүхдээ бүртгүүлээрэй.
Гүйлтийн арга хэмжээ:
10:00–14:00 цаг
Сургууль тус бүрээс насны ангилал бүрт:
Ямар нэгэн хураамжгүй
Оролцсон хүүхэд бүрд БАТЛАМЖ, дурсгалын зүйл гардуулна.
Оролцогчид гүйлт эхлэхээс 30 минутын өмнө ирж байрлалаа эзэлсэн байна.
Хүндэт эцэг эхчүүд та бүхнийг хүүхдээ идэвхтэй оролцуулж, дэмжин хамтран ажиллахыг урьж байна.
“Эрхээ мэдье, Эрхээ хамгаалуулъя, Эрхээ хүндэлье”
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.