Мэдээ

Эрүүл нийгмийг хамтдаа бүтээцгээе

Эрүүл нийгмийг хамтдаа бүтээцгээе
Дотоод

Хоёулаа 50 настай. Харин нэг нь өдөрт өөртөө 1 цаг тогтмол гаргаж дасгал хийгээд эрүүл зөв хооллодог. Харин нөгөө нь өдөржин сууж ажиллаж тааралдсанаа иддэг. Дасгал хийх хэцүү, эрт босох хэцүү, хүссэнээ идэхгүй хорих хэцүү. Хэцүү ч өдөрт 1 цаг л өөрийгөө зоригжуулж тэвчиж эрүүл дадал суулгаж чадвал бүх насаараа эрч хүчтэй эрүүл байх эхлэл тавигдана. 

Харин юу илүү хэцүү гээч бүх насаараа өвчтэй, зовиуртай, байнгын ядарч цуцаж амьдрах бүр хэцүү. 

Тийм болохоор бага наснаасаа л хөдөлгөөн хийгээд үр шимээ хүртэж урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй. Та 7 хоногт хэд удаа дасгал хийдэг вэ? Та эрүүл мэндээ 1-10 гэж үзвэл хэд гэж (10 хамгийн сайн) дүгнэх вэ? Заавал тамирчин болох албагүй. Харин заавал тогтмол дасгал хийцгээе. 

Эрдэнэт марафоны үедээ л гүйх биш жилийн турш гүйгээрэй, алхаарай. Үндэстнээрээ эрүүл байхад анхаарья. Тэгвэл өвчний тоо ч буурна. Улс орон маань ч хөгжинө.

Эрүүл нийгмийг хамтдаа бүтээцгээе!

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.