“Эрин зууны бахархал Эрдэнэт хотын 50 жил”, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Орхон аймаг, Эрдэнэт хотоос төрөн гарсан спортын алдартнуудынхаа гавьяа амжилтыг алдаршуулж, тэдний нэрэмжит улс, бүсийн хэмжээний тэмцээн уралдааныг орон нутагтаа зохион байгуулсаар байна.
🥋🥋Эдгээр өдрүүдэд Монголын жүдо бөхийн түүхэнд шинэ хуудас нээсэн, Атланта 1996 олимпын наадмын хүрэл медальт, Ази тивийн анхны аварга, “Зууны манлай жүдоч” МУГТ Доржпаламын Нармандахын нэрэмжит 30 дахь удааагийн “Өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн олон хотын аварга шалгаруулах тэмцээн” болж байна.
🥋🥋Гурван арванг дамжсан энэхүү тэмцээн нь залуу тамирчдын мөрөөдөл эхэлдэг цэг, ирээдүйн олимп, дэлхийн аваргуудын анхны даваа юм. “Зууны манлай жүдоч” Д.Нармандахын нэрэмжит энэ дэвжээнээс дараагийн залгамж халаа төрөн гарч байгаад бид бахархаж байна.
🥋🥋Ирэх жилүүдэд тус тэмцээний багийн төрлийг нэмж, шилжин явах цомыг #100 сая төгрөгийн хамт дагалдуулан, орон нутагтаа өргөн дэлгэр зохион байгуулах болсныг дуулгахад таатай байна.
📍📍Түүний энэ нөр их хөдөлмөр, амжилтыг үнэлж 30 сая төгрөгийн урамшуулал олгож, хүндэтгэл үзүүллээ. Эх орны өнцөг булан бүрээс 21 аймгийн 9 дүүргийн 1750 гаруй өсвөрийн тамирчиддаа мэх нь даацтай, ухаан нь хурц байхын ерөөл өргөе.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.