Мэдээ

Орхон аймагт Үндэсний бөх-Монголын үнэт өв цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн сурагчдын дунд зохион байгуулсан “Бөхийн цол дуудах” уралдаан боллоо.

Орхон аймагт Үндэсний бөх-Монголын үнэт өв цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн сурагчдын дунд зохион байгуулсан “Бөхийн цол дуудах” уралдаан боллоо.
Дотоод
Орхон аймагт Үндэсний бөх-Монголын үнэт өв цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн сурагчдын дунд зохион байгуулсан “Бөхийн цол дуудах” уралдаан, 32 бөхийн барилдаан 2025.02.09-ний өдөр Биеийн тамир, спортын газрын Б зааланд зохион байгуулагдлаа.
Бөхийн цол дуудах уралдаанд
1-р байр 62 оноогоор У.Идэртөгс 18-р цэцэрлэг
2-р байр 54 оноогоор Н.Тэмүүлэн Баян-Өндөр цэцэрлэг
3-р байр 52 оноогоор М.Сугарсүрэн 28-р цэцэрлэг
4-р байр 51 оноогоор Т.Эрдэнэбаатар 4-р цэцэрлэг
5-р байр 50 оноогоор М.Өсөхбаяр 24-р цэцэрлэг
6-р байр 46 оноогоор Г.Зэлмэ Дэгдээхэй цэцэрлэг
Үндэсний бөхийн барилдаанд
4-р цэцэрлэгийн Д.Ханхүү түрүүлж, 28-р цэцэрлэгийн З.Уудам үзүүрлэж, 28-р цэцэрлэгийн Б.Гончигдамба, 28-р цэцэрлэгийн Т.Тамир, 15-р цэцэрлэгийн М.Мөнх-Удам нар шөвгөрлөө. Та бүхнийг монгол бөхийн босоо цагаан хийморь өнө мөнхөд ивээх болтугай.

Хавсралт зураг


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.