"Эрдэнэт мөнгөн өвөл-2025" аяны хүрээнд гүйлтийн цанын аймгийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээн 2025 оны 2 дугаар сарын 10наас 11ний өдрүүдэд 5 насны ангиллаар Сархиа цанын баазад амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд 10 аймаг, 2 дүүрэг, Монголын Тусгай Олимпын хороо нийт100 гаруй тамирчид хурд, хүч, авхаалж, самбаагаа сорьж оролцсон. Мөн Монголын Тусгай Олимпын хорооны тамирчид цасны гуталтай гүйлт, гүйлтийн цанын төрлөөроролцож аваргуудаа шалгарууллаа. Үүнд
Нийлбэр дүнгээр 1-р байр Ю.Соёлмаа дасгалжуулагчтай Булган аймаг 2-р байр Б.Энхжаргал дасгалжуулагчтай Орхон аймаг 3-р байр Б.Ховор-Эрдэнэ дасгалжуулагчтай Дархан-Уул аймгийн баг тамирчид шалгарсан.
Тусгай Олимпын хорооны тамирчид
Гүйлтийн цанын төрөлд 1- байранд А.Бүрэнтогтох /эрэгтэй/ Залуучуудын Гэрэл Төв , В.Мөнгөнцэцэг /эмэгтэй/ Орхон аймаг дахь Политехник коллеж 2-р байранд В.Нямгэрэл /эрэгтэй/ Орхон аймгийн Ерөнхий боловсролын VII сургууль Э. Анхзул /эмэгтэй/ Гэрэл_залуучуудын_төв 3-р байранд 7-р сургуулийн сурагч Эрдэнэчулуун, Маралжингоо нар шалгарлаа.
Цасны гуталтай гүйлт 1-р байр В.Мөнгөнцэцэг Политехникийн_коллеж , В.Нямгэрэл ЕБС-ийн-7-р-сургууль 2-р байр Х.Даариймаа , Б.Жамбалнямбуу Гэрэл залуучуудын төв 3-р байранд Орхон аймгийн Ерөнхий боловсролын Лаборатори VIII сургуулийн сурагч У.Отгонгэрэл , 7- р сургуулийн сурагч Эрдэнэчулуун нар тус тус шагналт байранд шалгарлаа. Тамирчдадаа халуун баяр хүргэе.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.