Дэлхий, тив, олон улс, улсын аварга шалгаруулах тэмцээнд аймгийн Засаг даргын Тамгын газраас санхүүгийн дэмжлэг хүсэх тамирчдын өргөдлийг Биеийн тамир, спортын газраар дамжуулан авч шийдвэрлэх болсныг Орхон аймгийн дасгалжуулагч, тамирчдад үүгээр мэдэгдье.
Тамирчид санхүүгийн дэмжлэг авах өргөдөлдөө тэмцээний удирдамж, мэдүүлэг, бүртгэл, спорт холбооны тодорхойлолт гэх мэт баримт бичгээ хавсарган бүрдүүлж, өөрийн биеэр болон Биеийн тамир, спортын газрын спортын хэлтсийн orkhon.sport.heltes@gmail.com хаягаар цахимаар ирүүлэх боломжтой.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.