Мэдээ

"Эрдэнийн цом" Монголын үндэсний Мөсний шагайн шилдэг багуудын аварга шалгаруулах тэмцээн Эрдэнэт спорт амралтын хүрээлэнгийн мөсөн талбайд эхэллээ.

 "Эрдэнийн цом" Монголын үндэсний Мөсний шагайн шилдэг багуудын аварга шалгаруулах тэмцээн Эрдэнэт спорт амралтын хүрээлэнгийн мөсөн талбайд эхэллээ.
Дотоод

Монголын үндэсний Мөсний шагайн шилдэг багуудын аварга шалгаруулах "Эрдэнийн цом" тэмцээний нээлтийн арга хэмжээ 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Эрдэнэт спорт амралтын хүрээлэнгийн мөсөн талбайд боллоо.Тус тэмцээн нь 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 11-ний өдрүүдэд Эрдэнэт спорт амралтын хүрээлэн буюу Наадмын талбайн мөсөн талбайд зохион байгуулагдаж байна. Тэмцээнд Архангай, Булган, Орхон,  Дархан-Уул, Сэлэнгэ, Завхан, Хэнтий, Дорнод аймгуудаас ирсэн 35 багийн 210 харваачид оролцож байна. Тэмцээнд онч мэргэнээ сорихоор өрсөлдөх 210 харваачдаас Монгол Улсын Дархан мэргэн 9, Монгол Улсын хошой мэргэн 3, Монгол Улсын мэргэн 30 харваачид өрсөлдөж байна.Тэмцээнийг Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар, Баян-өндөр сумын Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир, спортын газар, Мөсний шагайн "Мөнгөн толь" холбоо хамтран зохион байгуулж байна.

Тэмцээнд хүрэлцэн ирсэн мөсний шагайн харваачдад спортын өндөр амжилт хүсье.

Хавсралт зураг


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.