Үндэсний бөхийн спорт сонирхогчдын хүсэн хүлээдэг барилдаануудын нэг нь Орхон аймгийн Засаг даргын нэрэмжит хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг “Монгол Улсын заан цолтнуудад хүндэтгэл үзүүлэхбарилдаан” юм. Ковид цар тахлын улмаас 2020 оноос хойш завсардаад байсан тус барилдааныг энэ жил Бүгд найрамдах улсаа тунхаглаж, анхдугаар Үндсэн хуулиа баталсны 100 жилийн ойг угтан 31 дэх удаагийн барилдааныг сэргээн зохион байгууллаа.
Монгол Улсын Заан цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдаанд улсын арслан Р.Пүрэвдавга, улсын заан Б.Батмөнх, С.Сүхбат, улсын харцага О.Мөнх-Эрдэнэ, улсын начин О.Амарсайхан тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 128 бөх зодоглов.
Үзүүр, түрүүнд улсы нзаан М.Лхагвагэрэл, Б.Батмөнх нар тунан үлдэж Завхан аймгийн Яруу сумын харьяат улсын заан М.Лхагвагэрэл түрүүлж, Төв аймгийн харьяат улсын заан Б.Батмөнх үзүүрлэлээ.
Монгол Улсын заан цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдаан 1997 оноос эхтэй. Тухайн үед үндэсний бөхийн өнгийг тодорхойлж, бөхсонирхогч, наадамчин олноо уран мэхээрээ баясгаж байсан залуу зургаан заандхүндэтгэл үзүүлэн, улмаар тэднээр дамжуулан Орхон аймгийн хүүхэд залуучуудыгүндэсний бөхийн спортоор хичээллэх сонирхлыг нь нэмэгдүүлэх зорилгоор Орхонаймгийн Засаг даргын нэрэмжит “Монгол Улсын заан цолтнуудад хүндэтгэл үзүүлэхбарилдаан”-ыг анх зохион байгуулсан түүхтэй.
Үүнээс хойш зохион байгуулсан 31 дэх удаагийнбарилдааны 13-ыг нь Орхон аймаг ороннутагтаа зохион байгуулж байна.
1921 оноос хойш өнөөдрийг хүртэл улсын заан цолтой 153 төрөн гарсны 32 нь өдгөө амьд сэрүүн аж төрж байна. Энэ жилийн улсын заан цолтнуудадхүндэтгэл үзүүлэх барилдааны хойморт Монгол Улсын заан Д.Долгорсүрэн,Д.Цэнд-Аюуш, З.Дүвчин, Д.Хишигдорж тэргүүтэй ахмад заан цолтнууд морилжээ.Тэдгээрт аймаг орон нутгийн удирдлагууд хүндэтгэл үзүүллээ.
1997 оны анхны барилдаанд Монгол Улсын заан Д.Цэнд-Аюуш түрүүлж, даян аварга Г.Өсөхбаяр заан цолтой байхдаа үзүүрлэж байсан түүхтэй юм.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.