Бүгд найрамдах улсаа тунхаглаж, анхдугаар Үндсэн хуулиа баталсны 100 жилийн ой, Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагчийн нэрэмжит "Монгол Улсын заан цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдаан" өнөөдөр "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-н Хангарди паласт нээлтийн үйл ажиллагаагаар эхэллээ. Барилдааныг нээж Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч Б.Зоригтбаяр үг хэллээ. Нээлтийн үйл ажиллагаанд Орхон аймгийн урлагийн төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын "Уран эгшиг" сургуулийн сурагчид Б.Шаравын хөгжим "Сэрсэн тал" аялгууг эгшиглүүлэв. Барилдаанд Улсын арслан Р.Пүрэвдагва тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөх зодоглож байна.
Монгол Улсын Заан цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдааныг Орхон аймаг орон нутагтаа 13 дахь удаагаа зохион байгуулж байгаа билээ.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.