Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2007 оны 97 дугаар зарлиг, Засгийн газрын2007 оны 190 дүгээр тогтоол, аймгийн Засаг даргын Тамгын газраас баталсан хуваарийн дагуу Биеийн тамир,спортын газар нь 2024 оны 2 дахь “Нээлттэй хаалганы өдөр”-өө Б зааландаа зохион байгууллаа. Тус өдөрлөгийн арга хэмжээг “Биеийн тамир, спортын бүтээлч сар-2024” арга хэмжээний нээлттэй хамтатган 165 хүүхэд, залуус, эцэг эхчүүдийг оролцуулан зохион байгуулсан.
Өдөрлөгөөр “Биеийн тамир, спортын бүтээлч сар-2024" арга хэмжээний хүрээнд 2024 оны 11 дүгээр сард 12 удаагийн тэмцээн уралдаан зохион байгуулах талаар танилцуулж, өсвөрийн шигшээ багуудын үзүүлэх тоглолт, эргэлтэт дугуйн клуб, шугаман бүжгийн клубуудын үйл ажиллагааг иргэдэд сурталчилж ажиллалаа.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.