"Эрүүл мэнд Эко гороо аялал" нь 2009 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг бөгөөд энэ жил 16 дахь удаагаа амжилттай зохион байгууллаа. Энэ өдрийн арга хэмжээнд 150 гаруй орчим иргэд, олон нийт оролцсон ба Хутагт ламын Ганданшаддүвлин хийдийн лам нар ном хурж, иргэд олон нийт судар барин горооллоо.
Мөн иргэдийн дунд олс таталтын тэмцээн зохион байгуулж 9 багийн 54 иргэд оролцсоноос 1-р байранд "Анхны-Оч" Өрхийн эрүүл мэндийн төв, 2-р байранд Лэндмэн алхагчдын баг, 3-р байранд Баянцагаан баг тус тус шалгарч, мөнгөн шагналаар шагнагдлаа. Алхалтад оролцсон иргэдээс хамгийн ахмад болон хамгийн балчир алхагчийг шалгаруулж, зохион байгуулагчдаас гарын бэлэг гардуулж өглөө.







Хамтран ажилласан байгууллагууддаа талархал илэрхийлье
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.