Мэдээ

Байгууллагын түүх

Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн суурь тавигдаж эхэлсэн 1974 оноос эхлэн  Монгол-Зөвлөлтийн илгээлтийн эзэн залуучуудын дунд бүх нийтийн биеийн тамир, спортын олон төрлийн уулзалт,  уралдаан, тэмцээн зохион байгуулагдаж эхэлсэнтэй холбоотой юм.

БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1977 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн  89-р тогтоолоор Эрдэнэт хотын Биеийн тамир спортын “Эрдэнэт нийгэмлэг"-ийн зөвлөл байгуулагдсанаар өнөөгийн Биеийн тамир, спортын хорооны суурь тавигдаж, мөн оны 06 дугаар сарын 29-ний өдөр биеийн тамир, спортын “Эрдэнэт нийгэмлэг"-ийн анхдугаар хурал болсон. Уг хурлаар нийгэмлэгийн удирдах түр товчооны дарга, Эрдэнэт хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны хариуцлагатай нарийн бичгийн дарга Ш.Дэлгэрцогт тайлан, илтгэл тавьж, тус хурлаас чөлөөт бөхийн барилдааны дэлхийн аваргын мөнгөн медальт, олон улсын хэмжээний  мастер Б.Жамсранг Биеийн тамир, спортын “Эрдэнэт нийгэмлэгийн даргаар сонгон баталж, дасгалжуулагчааар Т.Зэсбат /хөнгөн атлетик/, Т.Батсүх /спорт тоглоом/, С.Шаандар /сахиул/, Галбадрах /нярав/ нар ажиллаж эхэлсэн байна.

-1980 оноос Биеийн тамир, спортын хороо;

-Засгийн газрын 1991 оны тогтоолоор Залуучуудын спортын хороо;

-Засгийн газрын 2008 оны 67 дугаар тотооолоор аймгийн Засаг даргын дэргэдэх агентлаг болж, 2009 оны 79 дүгээр захирамжаар Биеийн тамир, спортын газар;

-Засгийн газрын 2013 оны 146 дугаар тогтоолоор Соёл, спорт, аялал жуулчлалын газар;

-Засгийн газрын 2015 оны 08 тоот тогтоолоор Биеийн тамир, спортын газар нэртэйгээр үйл ажиллагаагаа  явуулж байна.

ҮЕ ҮЕИЙН УДИРДЛАГУУД:

-1977-1980 онуудад чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер Б.Жамсран;  

-1980–1981 онуудад волейболын спортын мастер Т.Батсүх; 

-1981–1988 онуудад  Я.Дамбасүрэн; 

-1988–1994 онуудад Ш.Пүрэвдорж;   

-1994-2013, 2016-2019 онуудад волейболын спортын мастер  Н.Зулбаатар;  

-2013-2016 онуудад чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер, аймгийн арслан Ж.Лхагвасүрэн; 

-2019 оноос самбо бөхийн олон улсын хэмжээний мастер Д.Дэлгэрбаяр  ажиллаж байна. 

Спортын А заал, Б буюу Уурхайчин заал, "Эрдэнэт спорт амралтын хүрээлэн" гэсэн 3 обьёктод үйл ажиллагаагаа явуулж байна.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.