Мэдээ

"Олимпын таеквондогийн Бага насны Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн"-ийг Орхон аймаг амжилттай зохион байгууллаа.

"Олимпын таеквондогийн Бага насны Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн"-ийг Орхон аймаг амжилттай зохион байгууллаа.
Дотоод
Монгол Улсын гавьяат дасгалжуулагч С.Ган-Эрдэнийн нэрэмжит "Олимпын таеквондогийн Бага насны Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн" Орхон аймагт 06 дугаар сарын 10-ны өдрөөс 12-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.
Улсын аварга шалгаруулах тэмцээнд Улаанбаатар хот болон 21 аймгийн  46 байгууллагын 700 тамирчид авхаалж самбаа, хурд хүчээ сорин өрсөлдсөнөөс:

A-Элит Хар бүсний ангилалд багийн нийлбэр дүнгээр:
1-р байрт Орхон аймгийн Эрдэнэт таеквондогийн холбоо;
2-р байрт Өмнөговь аймгийн Дайчин таеквондогийн холбоо;
3-р байрыг Улаанбаатар хотын Tigers клуб тус тус эзэлжээ.
Эмэгтэй шилдэг тамирчнаар -Эрдэнэт таеквондогийн холбоо-ны тамирчин С.Цэцээхэн;
Эрэгтэй шилдэг тамирчнаар Улаанбаатар хотын “Хүчит шонхор” клубын тамирчин н.Сод-Эрдэнэ нар шалгарлаа.

Орхон аймаг, Эрдэнэт хотод хүрэлцэн ирж тэмцээндээ амжилттай оролцсон  Олимпын таеквондогийн спорт холбоод, клубуудын удирдлагууд, шүүгчид, дасгалжуулагч, тамирчид, хөгжөөн дэмжигч нарт Орхон аймгийн ИТХ, ЗДТГ, БТСГ-аас "Талархал" илэрхийлье.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.