Мэдээ

“Эрдэнэт хүүхэд хөгжил” уриан дор Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах баярын өдөр Сагсан бөмбөгийн 3x3 төрлөөр тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.

“Эрдэнэт хүүхэд хөгжил” уриан дор Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах баярын өдөр Сагсан бөмбөгийн 3x3 төрлөөр тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.
Дотоод
“Эрдэнэт хүүхэд хөгжил” уриан дор зохион байгуулагдсан Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах баярын өдөр Сагсан бөмбөгийн 3x3 төрлөөр тэмцээнийг Монгол Улсын ерөнхий сайд асан А.Амарын нэрэмжит талбай, Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэнд 13-14, 15-16,17-18 насны ангиллаар /охид, хөвгүүд/ 156 багийн 624 хүүхдүүдийг оролцуулан зохион байгууллаа. Тэмцээнд эхний 4-н байранд шалгарсан тамирчидыг аймгийн ЗДТГ-н Нийгмийн бодлогын хэлтэс, Биеийн тамир, спортын газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас өргөмжлөл, бэлэгээр шагнаж урамшууллаа. Мөн шалгарсан баг тамирчидыг “Сүү” ХХК-иас гарын бэлэг, 80,0-120,0 мянган төгрөгийн мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа. Мөн сагсан бөмбөгийн “Алтан цаг” клуб хамтран ажиллаж “Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэн”-д хүүхэд багачуудын дунд сагсан бөмбөгийн зуны сургалтад хөнгөлөлттэй үнээр суралцах эрхийн бичигт уралдааныг 100 гаруй хүүхдийг оролцуулан амжилттай зохион байгууллаа.
Сагсан бөмбөгийн тэмцээнийг хамтран зохион байгуулсан аймгийн ЗДТГ-н Нийгмийн бодлогын хэлтэс, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-н Спорт цогцолбор, Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэн, сагсан бөмбөгийн “Алтан цаг” клуб, “Сүү” ХХК-иудын удирдлага, ажилтан албан хаагчидад ажил, амьдралын амжилтыг хүсэж “Талархал” илэрхийлье.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.