Мэдээ

Биеийн тамир, спортын газар "Нээлттэй хаалганы өдөр" зохион байгууллаа.

Биеийн тамир, спортын газар "Нээлттэй хаалганы өдөр" зохион байгууллаа.
Дотоод
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2007 оны 97 дугаар зарлиг, Засгийн газрын 2007 оны 190 дүгээр тогтоол, аймгийн Засаг даргын Тамгын газраас баталсан хуваарийн дагуу Биеийн тамир,спортын газар нь “Нээлттэй хаалганы өдөр”-өө 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Б зааланд зохион байгууллаа.Өдөрлөгт “Боловсрол, шинжлэх ухааны газар”, спортын төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын “Ирээдүйн-Одод” дунд сургууль, спортын холбоод, клубууд хамтран зохион байгуулж, 200 гаруй хүүхэд, залуус, иргэд оролцлоо.
Өдөрлөгөөр аймгийн Засаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ 15 баг тамирчдын 2023-2024 оны хичээлийн жилийн амжилтыг сурталчилж, үзүүлэх тоглолтуудыг иргэдэд сурталчиллаа. Үндэсний спортын төрлүүдээс аймгийн начин О.Заяа дасгалжуулагчтай “Баян-Өндөрийн хүчтэн” дэвжээний өсвөрийн бөхчүүд, спортын мастер, аймгийн мэргэн С.Шоовдор багштай үндэсний сур харвааны өсвөрийн тамирчид оролцлоо. Үзүүлэх тоглолтод:
-Олон улсын хэмжээний мастер н.Хосхөлөг дасгалжуулагчтай "Ирээдүйн-Одод" сургуулийн олимпийн таеквондогийн өсвөрийн шигшээ баг,
-Спортын мастер Ц.Болдбаатар дасгалжуулагчтай хөл бөмбөгийн U13 насны охидын шигшээ баг,
-Спортын мастер Л.Эрдэнэбаяр, О.Отгонжаргал дасгалжуулагчтай сагсан бөмбөгийн U14,U16 насны шигшээ багуудын үзүүлэх тоглолтыг тус тус зохион байгууллаа.
Мөн “Хичээллэе-Өрнүүлье-Хэвшье” аяны хүрээнд зохион байгуулсан “Ажлын байрны дасгал”-ын уралдаанд шалгарсан байгууллагуудын шагналыг гардуулж, шалгарсан байгууллагууд дасгалаа үзүүлж иргэдэд сурталчиллаа. Тус уралдааныг төрийн болон төрийн өмчит байгууллага, аж ахуйн нэгжүүдийн дунд 2 сарын турш зохион байгуулж, 33 байгууллагын давхардсан тоогоор 7384 ажилтан албан хаагчид оролцлоо. Уралдаанд шалгарсан байгууллагуудыг өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнасан.Үүнд:
1-р байр Д.Дулмаа даргатай “Анхны-Оч” өрхийн эрүүл мэндийн төвийн хамт олонд өргөмжлөл 800,000 мянган төгрөгийн мөнгөн шагнал;
2-р байр Д.Нармандах даргатай “Нийгмийн даатгалын газар”ын хамт олонд өргөмжлөл, 700,000 мянган төгрөгийн мөнгөн шагнал;
3-р байр Б.Анхцэцэг эрхлэгчтэй “Одод” цэцэрлэгийн хамт олонд өргөмжлөл, 600,000 мянган төгрөгийн мөнгөн шагнал;
4-р байр М.Ариунжаргал эрхлэгчтэй “Бялзуухай” цэцэрлэгийн хамт олонд өргөмжлөл 500,000 мянган төгрөгийн мөнгөн шагнал;
5-р байр В.Адьяа захиралтай “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанийн хамт өргөмжлөл 400,000 мянган төгрөгийн мөнгөн шагналаар тус тус шагнагдлаа.
Өдөрлөгт хамтран оролцсон төрийн болон төрийн бус байгууллагууд, дасгалжуулагч багш, өсвөрийн тамирчиддаа баярлалаа, Та бүхэндээ спортын өндөр амжилт хүсье.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.