Орхон аймгийн Хөнгөн атлетикийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээн 2024 оны 5 дугаар сарын 12-ны өдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-н Спорт цогцолборын гадаа талбайд амжилттай зохион байгуулагдаж шилдгүүдээ шалгарууллаа. Тус тэмцээнд ерөнхий боловсролын 9 сургуулийн 230 хүүхэд хурд хүчээ сорин өрсөлдсөнөөс багийн дүнгээр:
1-р байр
Б.Дунгаамаа багштай 5-р сургууль
7 алт, 6 мөнгө, 5 хүрэл медаль
2-р байр
Я.Хоролсүрэн багштай 14-р сургууль
7 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль
3-р байр
Ч.Пүрэвсүрэн багштай 18-р сургууль
3 алт, 4 мөнгө, 1 хүрэл медаль тус тус хүртлээ.
Тус тэмцээнд холбооны тэргүүн С.Эрхэмбаяр, ерөнхий шүүгч Г.Батцоож, цагчин шүүгч Н.Жандос, нарийн бичиг О.Мөнхтүмэн, туслах шүүгчид ахмад мастерууд болох Спортын мастер Э.Энхтөр, Олон улсын хэмжээний мастер Ч.Тэрбиш, Олон улсын хэмжээний мастер, Л.Наран нар тус тус ажиллалаа.
Тэмцээнийг амжилттай зохион байгуулсан “Орхон аймгийн Хөнгөн атлетикийн холбоо” ТББ талархал илэрхийлье.
Дорнод аймагт зохион байгуулагдах “Хөнгөн атлетикийн өсвөр үеийн 2024 оны улсын аварга шалгаруулах тэмцээн”-д аймагаа төлөөлөн оролцох тамирчиддаа амжилт хүсье.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.