Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын нэрэмжит "2024 оны Төрийн байгууллагуудын волейболын аварга шалгаруулах тэмцээн"-ий нээлтийн арга хэмжээ 05 дугаар сарын 11-ний өдрийн 12.00 цагт БТСГ-н "Б" зааланд амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээний нээлтийн арга хэмжээнд аймгийн ИТХ-н дарга Д.Мөнхбат, аймгийн ЗДТГ-н Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Л.Галсансайнхувьт, Жаргалант сумын Засаг даргын орлогч Л.Учрал, Биеийн тамир, спортын газрын дарга Д.Дэлгэрбаяр нар хүндэт зочидоор оролцлоо. Тэмцээнд 35 байгууллагын эрэгтэй, эмэгтэй нийт 45 багийн 360 төрийн албан хаагчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин Шилжин явах цомын төлөө өрсөлдөж байна.
Баг тамирчдад спортын өндөр амжилт хүсье.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.