Биеийн тамир, спортын газрын албан хаагчид 50 ширхэг Агч модыг Тарлан толгойн энгэрт тарьлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны “Мод тарих үндэсний өдөр зарлах тухай” 63 дугаар зарлиг, 2021 оны “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлэх 58 дугаар зарлиг, Засгийн газрын 2021 оны 350 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж Монгол Улсад орчин цагийн биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд "Биеийн тамир, спорт 100 жил-100 мод" тарих зорилт дэвшүүлэн ажиллаж байна.Хаврын тариалалтаар Биеийн тамир, спортын газрын албан хаагчид эхний 50 ширхэг Агч модыг Тарлан толгойн энгэрт 05 дугаар сарын 09-ний өдөр тарьлаа.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.