Мэдээ

Монгол Улсын Шайбтайн хоккейн үндэсний шигшээ баг Дэлхийн аварга боллоо.

Монгол Улсын Шайбтайн хоккейн үндэсний шигшээ баг Дэлхийн аварга боллоо.
Гадаад

Кувейт улсад шайбтай хоккейн дөрөвдүгээр дивизионы дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 4-р сарын 16-ны өдрөөс 19-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа. Энэ тэмцээнд өрсөлдсөн Монгол Улсын шайбтай хоккейн үндэсний шигшээ баг Индонез (9:3), Кувейт (5:2), Малайз (14:2) багийг хожсоноор дэлхийн аварга боллоо. Монголын хоккейчид анх удаа дэлхийн данстай тэмцээнд түрүүлж аварга боллоо.Монгол Улсын Хоккейн насанд хүрэгчдийн Үндэсний шигшээ багт Орхон аймгийн Хангарьд хоккейн багийн тамирчин Гэрэлт, Цэдэнбалжир, Баатархүү, Эрдэнэсүх, Чинзолбоо, Билгүүн нар тоглож дэлхийн аварга боллоо.


Шайбтай хоккейн баг тамирчид, дасгалжуулагч нарт баяр хүргэе.

Хавсралт зураг


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.