Мэдээ

Төрийн албан хаагчдын дунд явган алхалтын өдөрлөг, буухиа, дартсны тэмцээн зохион байгуулж, 16 байгууллагын 800 гаруй албан хаагчдыг хамрууллаа.

Төрийн албан хаагчдын дунд явган алхалтын өдөрлөг, буухиа, дартсны тэмцээн зохион байгуулж, 16 байгууллагын 800 гаруй албан хаагчдыг хамрууллаа.
Дотоод
Монгол Улсад орчин цагийн Биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой, Баян-Өндөр сумын 30 жилийн ой, “Хичээллэе-Өрнүүлье-Хэвшье” аян, “Энэ жилдээ-Эрүүл жиндээ-2” аяны хүрээнд Орхон аймгийн Биеийн тамир спортын газар, Баян-Өндөр сумын ЗДТГ, Эрүүл мэндийн газар, "Явган алхалт"-ын холбоо зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран бүх нийтийн "Явган алхалт"-ыг 04 дүгээр сарын 27-ний өдөр амжилттай зохион байгууллаа. Алхалтыг А.Амарын талбай-Сархиа уул-Эрдэнэт спорт амралтын хүрээлэн гэсэн 10км маршрутаар 16 байгууллагын 800 орчим албан хаагчдыг хамрууллаа. Алхалтын үеэр Сархиа уулын бэлийн хогийг цэвэрлэх ажлыг хамтатган хэрэгжүүллээ. Мөн БТСГ, Баян-Өндөр сумын ЗДТГ-аас оролцогчдийн дунд "АХА", "Хөгжөөнт буухиа", "Дартс"-ны тэмцээнийг "Эрдэнэт спорт амралтын хүрээлэн"-д амжилттай зохион байгуулж, шилдгүүдээ шалгарууллаа. Алхалтад оролцсон байгууллагуудыг оролцоогоор нь үнэлж, байр эзлүүлсэн ба хамгийн олон албан хаагчдаа хамруулж, идэвхтэй оролцсон "Эрдэнэтийн ДЦС" ТӨХК-ийн хамт олон шилдгээр шалгарлаа.
Буухиа, Дартсны тэмцээний багийн нийлбэр дүнгээр:
-“Эрдэнэтийн Дулааны цахилгаан станц” ТӨХК
-“Явган алхалтын холбоо” ТББ
-“Эрдэнэт сувиллын цогцолбор”
-Бүсийн оношилгоо, эмчилгээний төв
-Цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийн газар тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.
Арга хэмжээг хамтран зохион байгуулсан Баян-Өндөр сумын ЗДТГ, Эрүүл мэндийн газар, “Явган алхалтын холбоо” ТББ, идэвхтэй оролцсон байгууллагуудын удирдлага, хамт олонд ажлын амжилт, эрүүл энхийг хүсье.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.