Мэдээ

Монголын оюутны спортын VI наадмын таеквондогийн шигшээ тэмцээнд Эрдэнэт таеквондогийн холбооны тамирчин А.Билгүүн Алтан медаль хүртлээ.

Монголын оюутны спортын VI наадмын таеквондогийн шигшээ тэмцээнд Эрдэнэт таеквондогийн холбооны тамирчин А.Билгүүн Алтан медаль хүртлээ.
Дотоод

Монголын оюутны спортын VI наадмын шигшээ тэмцээн дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс 25-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн наадамд 35 их дээд сургуулийн оюутан залуус спортын 10 төрөлд 533 багц медалийн төлөө өрсөлдөж байна. Монголын оюутны спортын наадам 1959 онд анх БНМАУ-ын “Залуучуудын оюутны наадам” нэртэйгээр зохион байгуулагдаж байсан түүхтэй. Тус наадмын таеквондогийн төрөлд Эрдэнэт таеквондо холбоо”-ны тамирчин, "Этүгэн их сургууль ЭТТИ 2-р дамжааны оюутан А.Билгүүн амжилттай оролцож Алтан медаль хүртлээ.

Дасгалжуулагч багш Б.Хосхөлөг, тамирчин А.Билгүүн нарт баяр хүргэж, спортын өндөр амжилт хүсье.

 

Хавсралт зураг


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.