Мэдээ

Жаргалант сумын аж ахуйн нэгж, төрийн байгууллага, иргэдийн дунд "Биеийн тамирын өдөрлөг"-ийн арга хэмжээг 2024 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр зохион байгууллаа.

Жаргалант сумын аж ахуйн нэгж, төрийн байгууллага, иргэдийн дунд "Биеийн тамирын өдөрлөг"-ийн арга хэмжээг 2024 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр зохион байгууллаа.
Дотоод
Монгол Улсад орчин цагийн Биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн түүхт тэгш ой, "Хичээллэе-Өрнүүлье-Хэвшье" аяны хүрээнд Жаргалант сумын аж ахуйн нэгж, төрийн байгууллага, иргэдийн дунд "Биеийн тамирын өдөрлөг"-ийн арга хэмжээг 2024 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр зохион байгууллаа. Өдөрлөгийг нээж БТСГ-н дарга Д.Дэлгэрбаяр, Жаргалант сумын Засаг даргын орлогч Л.Учрал нар баг тамирчидад амжилт хүсэж үг хэллээ. Тус өдөрлөгөөр спортын 3 төрөлт /дартс, модон барилдаан, олс таталт / тэмцээнийг Жаргалант сумын ЗДТГ-н спорт зааланд амжилттай зохион байгуулж, 6 багийн 60 тамирчин оролцлоо. Тэмцээний нийлбэр дүнгээр эхний 3 байранд:
1-байр Төмөр замын баг тамирчид
2-р байр Эрүүл мэндийн төв
3-р байр ЗДТГ-н баг тамирчид шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаар тус тус шагнагдлаа.
3-р байр ЗДТГ-н баг тамирчид шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус шагнагдлаа.
Өдөрлөгийг хамтран зохион байгуулсан Жаргалант сумын ЗДТГ-н удирдлагууд болон хамт олонд Талархал илэрхийлье.

Хавсралт зураг


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.