Мэдээ

Чөлөөт бөхийн өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн 2024 оны 03 сарын 22-ний өдрөөс 03 сарын 24-ний өдрүүдэд Орхон аймагт зохион байгуулагдана.

 Чөлөөт бөхийн өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн 2024 оны 03 сарын 22-ний өдрөөс 03 сарын 24-ний өдрүүдэд Орхон аймагт зохион байгуулагдана.
Дотоод

Биеийн тамир, спортын газар нь аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хүрээнд 2024 онд улс, бүсийн аварга шалгаруулах 6-аас доошгүй тэмцээнийг аймагтаа зохион байгуулах зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

2024 оны 02-03 дугаар сард Гүйлтийн цанын бүсийн аварга шалгаруулах тэмцээн”-ийг өсвөр үе, насанд хүрэгчдийн ангиллаар, Мөн авто спортын улсын аварга шалгаруулах тэмцээн”, Гүйлтийн цанын улсын аварга шалгаруулах тэмцээн”-ийг тус тус амжилттай зохион байгуулсан бол Чөлөөт бөхийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг аймагтаа зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна.

Монгол Улсад орчин цагийн Биеийн тамир,спортын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн түүхт тэгш ой,  Анхдагч илгээлтийн эздийн  50 жилийн ойд зориулсан Чөлөөт бөхийн өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 22-24-ны  өдрүүдэд манай аймагт болно.

Улс эх орныхоо далбааг тив, дэлхийн тавцанд гаргах залуу тамирчдынхаа нэр алдрыг сурталчлан таниулах, тэдний гавьяа зүтгэлийг алдаршуулах, залуу үеийн залгамж халааг бэлтгэх, өсвөрийн тамирчдын  ур чадварыг нэмэгдүүлэх, шударга өрсөлдөөнийг өрнүүлэх, өсвөрийн тив дэлхийн  аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдыг сонгон шалгаруулах нь энэхүү тэмцээний зорилго юм. Тэмцээнд нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгаас өсвөрийн 500  гаруй тамирчин тус бүр 10 кг-ийн жинд өрсөлдөнө.

 

         Тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Орхон аймгийн ИТХ, ЗДТГ ажиллаж байгаа бөгөөд зохион байгуулагчаар Орхон аймгийн Биеийн тамир, спортын газар, Монголын чөлөөт бөхийн холбоо, "Эрдэнэт Үйлдвэр" ТӨҮГ-ын Хангарьд спорт цогцолбор, Орхон аймгийн "Чөлөөт бөхийн холбоо" ТББ хамтран ажиллаж байна. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.